“Хар сарнай” хамтлагийн 35 жилийн ойн GOLDEN HITS тоглолт рок, поп, хип хоп оддыг нэгтгэнэ

2025-04-27 509 0

Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, залуусыг байлдан дагуулсан домогт “Хар сарнай” хамтлаг 35 жилийн ойдоо зориулан “Golden Hits” тоглолтыг 2025 оны тавдугаар сарын 24-нд “Social Pay Park”-д зохион байгуулахаар зарласан нь энэ хаврын хөгжмийн ертөнцийг доргиосон үйл явдал болж байна.

Монголдоо анх удаа реп техно урсгалын эхлэлийг тавьсан “Хар сарнай” хамтлаг 1990 онд байгуулагдсан түүхтэй. 

35 жилийн өмнө “Хар сарнай” нэртэй доргио хамтлаг тайзан дээр алхаж, Монголын рок поп урлагт өөрийн ертөнцийг нээж, зүрх сэтгэлд хоногшсон супер хит бүтээлүүдээ туурвиж эхэлжээ. Тэдний хөгжим, уран бүтээлүүд фэнүүддээ хайр түгээж, уярааж, доргиож, урам зориг хайрласан. Хамгийн гол нь энэ бүх цаг хугацаанд “Хар сарнай” үргэлж амьд, үргэлж хит, үргэлж эрч хүчийг мэдрүүлдэг ирсэн нь гайхалтай.

“Golden Hits” тоглолтод “Никитон”, “Харанга”, “Чингис хаан”, “Нисванис”, Icetop, Fire хамтлаг, дуучин Б.Сарантуяа, С.Сэрчмаа, реппэр Гинжин, бусад залуу одод гэхчлэн Монголын бүх цаг үеийн, бүх шилдэг уран бүтээлчид, хамтлаг, дуучид нэгдсэн байна.

 


“Golden Hits” тоглолтын тасалбарыг доорх холбоосоор захиалах боломжтой.

https://www.ticket.mn/event/2571

https://shoppy.mn/products/golden-hits-250524

Холбоо барих: 8008-2577

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

О.Эехэн “Алтан Эрдэнэ” хүндэт цол, тэмдгээр шагнууллаа

“Мисс Монголиа” холбооноос Монгол Улсаа төлөөлөн олон улсын гоо сайхны тэмцээнүүдэд амжилт гаргасан

2026-09-26

Монгол Улс “Eurovision”-ийн домогт тайзнаа өрсөлдөнө

Дэлхийд танигдсан уран бүтээлчдийн карьерын нэгэн чухал тайз болсон "Eurovision" анх удаа Азид зохио

2026-08-19

BE STRONG | Оролцогчдын ДОТООД болон ГАДААД ертөнцөөр аялуулах шинэ дугаар өнөөдөр цацагдана

"ТВ8" телевиз болон "HR Corporation"-ийн ерөнхийлөгч Ё.Мөнхдэмбэрэл нарын санаачлан хэрэгжүүлж буй B

2026-05-11