ТАРИАЛАНГИЙН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДСИЙГ ТОГТООХ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

2026-10-26 3 0

🌾 Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүлэв.

🎯 Хуулийн төслийн зорилго нь тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, даатгалын эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр төлөх, даатгуулагч болон даатгагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна.

📌 Тухайлбал, тариалангийн индексжүүлсэн даатгалд бодит хохирлыг талбай бүр дээр заавал үнэлэх бус, харин албан ёсны, тогтмол, шалгагдахуйц индексийн үзүүлэлтэд тулгуурлан даатгалын тохиолдол, нөхөн төлбөрийг тодорхойлохоор тусгасан болно.

✨ Түүнчлэн, төсөлд индексийн үзүүлэлт болон даатгуулагчид бодитоор учирсан хохирол бүрэн давхцахгүй байх буюу суурь зөрүүний эрсдэлийг тусгайлан зохицуулсан. Улмаар тариалангийн индексжүүлсэн даатгалын эрсдэлийг түвшнээр нь хуваарилах тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ эрсдэлийн дунд түвшнийг даатгагч болон хамтын эрсдэлийн сан, эрсдэлийн дээд түвшнийг давхар даатгалын компани, түүний сан болон давхар даатгалын механизм хариуцахаар зохицуулсан болно.

🤝 Мөн тариалангийн индексжүүлсэн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрөөс тухайн жилийн батлагдсан улсын төсөв, төсвийн боломжид багтаан даатгалын хураамжийн тодорхой хэсэгт дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг тусгасан юм.

✅ Хуулийн төсөл батлагдсанаар тариалангийн даатгалын эрх зүйн орчин тодорхой болж, шинжлэх ухаанд суурилсан, ил тод, тогтвортой индексжүүлсэн даатгалын тогтолцоо бүрдэн, тариаланчдын эрсдэлийн удирдлага сайжрах, даатгалын зах зээл хөгжих, салбарын урт хугацааны тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэнэ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ТАРИАЛАНГИЙН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДСИЙГ ТОГТООХ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

🌾 Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацог

2026-10-26

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат ЦХИХХ-ны сайд Ч.Номингоор ахлуулсан ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа

Аймгийн Засаг дарга Н.Энхбат Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч

2026-10-26

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар улс төрийн хөлөг дээр шатар нүүсээр байна. Ердөө долоон сарын өмнө “Би албан тушаалтай

2026-10-23