БТСГ-ын дарга Ц.Шаравжамц орон нутгаар корона тараасан уу!?

2021-03-25 7904 16

Биеийн тамир, спортын хорооны таван  мэргэжилтэн БТСГ-ын дарга Ц.Шаравжамцын даалгавараар томилолт өвөртлан хөл хорионы үеэр Завхан аймгийн Улиастай суманд очжээ.

Тэдгээр таван хүний гуравынх нь хариу эерэг гарч, Завхан аймагт бүрэн хөл хорио тогтоосон тухай аймгийн онцгой комиссоос нь мэдээлжээ. Ард иргэдээ эрүүл байлгаж, дархлааг нь дэмжих ёстой атал дүрэм зөрчин явж, олон хүний аж амьдралыг хохироосонд Завханчууд гомдолтой байгаа юм.

Томилолтоор явсан спортын мяндагтангууд “Завхан” буудалд байрласан бөгөөд “Загасан нүд” ресторан, саун, бассейнаар үйлчлүүлж, орой нь нутгийн зарим хүмүүстэй караокед цэнгэжээ. Ц.Шаравжамц дарга ч мөн хөл хорионы үеэр хотоос гарч загасанд явж, төрийн ажлыг цалгардуулсан мэдээлэл бий. Шинэ засгийн газар өмнөх засгийн алдааг давталгүй энэ мэт даварсан алба хаагчиддаа хариуцлага тооцох ёстой.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10