Иргэдийн гар дээр очих цалин болон тэтгэврийг нэмэгдүүлж, татварын дарамтыг бууруулна

2026-10-21 56 0

УИХ—ын гишүүн, ТБХ-ны дарга Н.Наранбаатар: Монгол Улсын 2027 оны улсын төсвийн төсөлд иргэдийн бодит орлогыг хамгаалах, хөдөлмөрийн үнэлэмжийг өсгөх болон ахмад настнуудын нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр дараах ТҮЛХҮҮР бодлогуудыг тусгасан.

🔹 Ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлж, зөрүүг бууруулна
• Тэтгэврийн нэмэгдэл: Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс инфляцтай уялдуулан 10 хувиар нэмэгдүүлнэ.
• Тэтгэврийн зөрүүг арилгана: Тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүр болон цалин хөлсний дээд хэмжээг шинэчилж, 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг бууруулна.
• Суурь тэтгэвэр үргэлжлэн олгогдоно: Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих хүрээнд ажилласан жилээс хамаарч 100.0-300.0 мянган төгрөгийн суурь тэтгэврийг сар бүр үргэлжлүүлэн олгоно. Уг зохицуулалтаар ахмадуудын тэтгэвэр дунджаар 233.8 мянган төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нийт 561.0 мянган ахмад настан хамрагдана.
• Халамжийн тэтгэвэр: Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, асаргааны мөнгөн тэтгэмжийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлж, 236.2 мянган иргэний орлогыг хамгаална.

🔹 Төрийн албан хаагчдын цалинг өсгөнө
• 2027 оны 2 дугаар улирлаас эхлэн төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 10%, төрийн захиргаа болон төрийн тусгай албан хаагчдын цалинг 20% тус тус нэмэгдүүлэн шинэчилнэ. Энэхүү арга хэмжээнд нийт 211.6 мянган төрийн албан хаагч хамрагдана.

🔹 Бага, дундаж орлоготой иргэдийн ХХОАТ-ыг чөлөөлнө
• Сарын 792.0 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг хувь хүний орлогын албан татвараас (ХХОАТ) бүрэн чөлөөлнө. Ингэснээр иргэдийн татварын ачаалал нийт дүнгээрээ 840.0 тэрбум төгрөгөөр буурч, гар дээр очих бодит цалин нэмэгдэнэ.

🔹 Оюутан залуус болон давхар ажил эрхлэгчдийг дэмжинэ
• Хөдөлмөр эрхлэж буй 18-24 насны оюутан, суралцагчдыг нийгмийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлнө.
• Давхар ажил эрхэлдэг иргэд өөрийн сонголтоор аль нэг ажлаасаа шимтгэлээ төлөх уян хатан нөхцөлийг бүрдүүлнэ.

Төсвийн бодлогын эдгээр өөрчлөлтүүдээр нийт 1 сая орчим иргэний санхүүгийн ачаалал 1 их наяд төгрөгөөр хөнгөрч, өрхийн орлого, хуримтлал болон ахмадуудын маань амьжиргааг шууд дэмжих болно!

#Төсөв2027 #ТэтгэврийнНэмэгдэл #ЦалингийнНэмэгдэл #ТатварынХөнгөлөлт #АхмадааДээдэлнэ

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Иргэдийн гар дээр очих цалин болон тэтгэврийг нэмэгдүүлж, татварын дарамтыг бууруулна

УИХ—ын гишүүн, ТБХ-ны дарга Н.Наранбаатар: Монгол Улсын 2027 оны улсын төсвийн төсөлд иргэдийн бодит

2026-10-21

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2027-2030 онд улсын хэмжээнд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтө

2026-10-21

ХААИС 12 Политехникийн коллежтой хамтран ажиллах гэрээ байгуулав

Хөдөө аж ахуйн их сургууль Засгийн газрын 2023 оны 08 сарын 23-ны өдрийн 306 тоот тогтоол, 2026 оны

2026-10-15