Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр та хариуцлагаа хүлээж ОГЦОР!!!

2021-03-31 4666 4

Байсхийгээд энхийн цагт эр цэрэг эндлээ гэх харамсалтай мэдээ сонсогддог болоод удаж байна. Эх орондоо хүүгээ даатгаж, цэргийн албанд үдсэн нэгэн ээж өнөөдөр эр хүнийг биш, хүүгийнхээ цогцсыг хүлээж аваад байна.

Тухайлбал, ХУД-ийн 12 дугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга Б нь энэ сарын 28-29-нд шилжих шөнө архи ууж, согтуурсан үедээ цэргээ зодож, хүнд гэмтэр учруулсан хэрэг гарсан.

Салаан даргадаа зодуулсан хугацаат цэргийн албан хаагч 21 настай Б нь Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад ухаан оролгүй байсаар өнгөрсөн шөнө нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Цэргийн албанд явахдаа үзлэгт орж, цоо эрүүл явсан залуус ийн эрүүл мэнд, сэтгэл санаа, амь насаараа хохирч байна.

Залуус улс эх орноо хамгаалах ариун үүрэг биелүүлэхээр  очсон болохоос дэглүүлж, дарамтлуулах гэж цэрэгт яваагүй. Яагаад жилийн жилд болдог энэ бусармаг байдалд цэг тавьж чадахгүй байна вэ? Дахиад хэдэн залуу амиа алдаж, хэдэн ээж амьдралаа нулимсанд живүүлэх ёстой вэ? Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нараас харулт нэхэж байна.

SURVALJ.MN

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогод нийцсэн

2026-11-16

“ХҮРЭЛ ТОГООТ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Монголын залуу эрдэмтдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэлтогоот-2026” за

2026-11-12

“Дасан зохицохуйн зам” төслийн хүрээнд “Нэг эрүүл мэнд” хамтарсан сургалт зохион байгууллаа

“Дасан зохицохуйн зам” төслийн хүрээнд “Нэг эрүүл мэнд” (One Health) үзэл баримтлалд суурилсан ахиса

2026-11-12