Б.Жаргалсайхан: У.Хүрэлсүхийг газар доогуур ортол муулж харагдах юм. Эхнэр, нөхөртөө итгэдэг шиг ИТГЭ

2021-06-03 6219 60

“Буян”-гийн Б.Жаргалсайхан энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван дэвшигчийн талаар байр сууриа илэрхийллээ.  

Тэрбээр “Саяхан л та нар зангарагатай, хүчтэй удирдагчид эрх мэдлийг өгч хулгайчуудтай айхгүй хариуцлага тооцдог болмоор байна гээд байгаагүй бил үү…

Саяхан л та нар энэ нэг юмныхаа буянаар утаагүй боллоо Монголдоо бензин үйлдвэрлэдэг болох нь гээд учиргүй саймшраад байгаагүй бил үү…

Саяхан та нар наад Хүрэлсүхийгээ цаг үеийн шаардлагаар гарч ирсэн ард түмний хүү гэцгээгээд байгаагүй бил үү…

Эх орныхоо хувь хишгээс хүртлээ 300к, тог цахилгаан халаалт усны мөнгөө төлүүллээ баярлалалаа баярлалаа гээд байгаагүй бил үү…

Одоо болохоор гадаад хэлтэй гоё ах гээд нэг бялдууч худалч зусарч хогийн шаараас долоон дор болгоод муулж харагдах юм. Ингэх байсан юм анхнаасаа яах гэж наад Хүрэлсүхийгээ хөөргөж гаргаж ирсэн юм. Зүгээр мотоциклийг нь унуулаад, гитарыг нь балбуулаад, хөмсгийг нь зангидуулаад тэрүүхэнд нь байлгаж байхгүй яасан юм! Хүнд итгэвэл итгэсэн шиг итгэж бай. Эхнэртээ, нөхөртөө итгэдэг шигээ. Хүүкп итгэ. Хүрэлсүх хүн л юм хойно дутагдал харагддаг. Гэхдээ эрүүл ухаанаар бодоход Эрдэнэ, Энхбат хоёроос алд илүү.” гэжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогод нийцсэн

2026-11-16

ГЕГ: Цэргийн зориулалттай барааг таньж илрүүлэх, чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгууллаа

НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн алба, АНУ-ын Төрийн Департаментын Экспортын хяналт, хилийн аюу

2026-11-10

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж БНХАУ-ын Хөнгөн цагааны корпорацын (CHAL

2026-11-05