С.Эрдэнэ МАН-ынхантай сүлбэлдэж, хэргээ хаалгах шагнал авчээ

2021-03-10 4583 6

Чонотой нийлсэн нохой чононоос ч аюултай. 2021 оны ерөнхийлөгчийн сонгууль дөхсөнтэй холбоотойгоор АН-ын зарим гишүүд хуучин дарга С.Эрдэнийг МАН-ынхантай нийлж намынхаа эсрэг ажиллаж байгаа тухай ярих болсон.

Саяхан АН-ын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “МАН шууд утгаараа АН-ын үйл ажиллагаанд оролцож байна. МАН-ын удирдах дээд төвшний хүмүүс нь манай хуучин дарга С.Эрдэнэтэй уулзсан мэдээлэл бидэнд байна. Энэ мэдээллийг баталгаажуулж байгаа хэлбэр нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан гэдэг нөхөр тамга тэмдэгний асуудлыг будлиантуулсан. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор АН-ыг сонгуульд оролцуулахгүй байх үйлдлийг ардын намын удирдлагаас гаргаж байгаад үнэхээр харамсаж байна. Сайхан шударга өрсөлдье” гэсэн юм.

 Тэгвэл өнөөдрөөс С.Эрдэнэтэй холбоотой гэх хэргүүд хаагдсан тухай яригдах боллоо.

Тэрээр С.Эрдэнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг “Капитал” банканд давуу байдал олгож тус сангийн болон Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт буруутгаад байсан билээ. Мөн түүнийг “Дарханы гурил тэжээл” ХК-ийн элеватортой холбоотой хэрэгт холбоотойгоор яллагдагчаар татаад байсан юм. Учир нь 16 тэрбум төгрөгөөр үнэлж гурилын элеватор шахсан хэрэгт холбогдуулан С.Эрдэнийн охин Э.Содгэрэлээс мэдүүлэг авсан гэдэг.

С.Эрдэнийн охин Э.Содгэрэл “Дархан гурил тэжээл” ХК-ийн 550527 хувьцааны 152131 ширхэгийнх нь эзэмшигч байсан нь С.Эрдэнийг ийнхүү буруутгах үндэслэл болсон гэдэг. Тэгвэл С.Эрдэнийн холбогдсон дээрх хэргүүдийг Нийслэлийн прокурорын газар /НПГ/-аас хэрэгсэхгүй болгож, хаах шийдвэр гаргасан гэж албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Үнэхээр АН-ын гишүүдийн хэлснээр ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор С.Эрдэнэ МАН-ынхантай сүлбэлдэж байгаа нь үнэн бол ийнхүү холбогдсон хэргүүдээ хаалгаж шагналаа авч байгаа бололтой.

Эх сурвалж: SURVALJ.MN 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БАРИМТ: “Эрдэнэт”-ийн Ажлын хэсгийн саналаар гэрээ байгуулсан байтал Ц.Даваацэрэнг шүүх яагаад “санал аваагүй” гэж буруутгав?

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг тус үйлдвэрийн

2026-08-12

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хориглох шийдвэр гаргалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 он хүртэл хориглож, дотоодын шатахууны хямралаа тогтворжуу

2026-07-31

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатаху

2026-07-31