Прокурор Г.Эрдэнэбат: С.Зоригийн хэргийг Ц.Нямдорж гэх хүн л бужигнуулаад байна

2021-03-31 9973 20

Өнөөдөр “Улаан бал” нэвтрүүлэгт оролцсон С. Зоригийн хэргийн ажилын хэсгийг ахлаж байсан прокурор Эрдэнэбат “Энэ хэргийг улсын нууцаас л гаргачихмаар байна. Тэгвэл Чимгээ Содномдаржаа нар яг хэн бэ гэдэг нь ил болно. Аз болж энэ хэргийн араас сүүлчийн цамцаа урагдтал явдаг Нямдорж гэдэг хүн гарч ирсэн л дээ. Энэ хүн л бужигнуулаад байна. Жишээ нь, тогонд цохиулж байгаад хүчээр малын хэрэг хүлээлгэж байсан гээд зөндөө яргалал байдийшдээ. Гэтэл энэ яргаллуудын ганцынх нь ч араас Нямдорж яваагүйшдээ…Гэтэл ганцхан энэ хэргийн араас л Нямдорж гэдэг хүн яваад байгаа юм. Би үүнд маш их гайхдаг.

Энэ Нямдорж гэдэг хүнд энэ хэргийг баллах шалтгаан байна гэж би хардаж байна…Оюунэрдэнэ, Нямбаатар гээд хоёр гайгүй залуу гарч ирсэн. Гэтэл энэ Нямдорж энэ хоёр залууг баллачихлаа…Би хамаагүй юм ярьвал улсын нууц задруулсан болчих гээд байна л даа. Баатар генерал “Нямдорж хятадын тагнуул” гэж хэлчихээд, улсын нууц задруулсан хэрэгт орж шоронд орж байсан.

Би тэгж шоронд ормооргүй байна…Өөрсдийнх нь тааллаар шүүхгүй л бол бүх шүүгч, прокуроруудыг шударга бус болгочих гээд байдаг болчихлоо…энэ арай хэтэрнээ….одоо ер нь Монголд итгэл даах шүүгч, прокурор гэж байгаа юм уу” гэх мэтээр ярилаа. Мөн өчигдөр буюу 3 сарын 29-нд МУ-н Ерөнхийлөгч Х. Баттулга Ерөнхий сайд Оюунэрдэнэтэй уулзан “С. Зоригийн хэргийг улсын нууцаас гаргах тал дээр анхаарч ажиллаач” гэдэг саналыг тавьсан.

Үнэхээр Нямдорж нар Чимгээ, Содномдаржаа нарт тэгтлээ санаа нь зовоод, өрөвдөөд байдийм юм бол, Засгийн газар энэ хэргийг улсын нууцаас гаргачих л хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Тэгвэл хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгаа нь ил болох юм байна!

Улаан бал нэвтрүүлэгээс. Бичсэн: ХОНГОР НУТАГ

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10