ХААИС-д “Монголын их сургуулиудын тогтвортой байдал, тэсвэрлэх чадварын үнэлгээ” төслийн хэлэлцүүлэг боллоо

2026-10-23 47 0

Green Future”: “Монголын их сургуулиудын тогтвортой байдал ба тэсвэрлэх чадварын үзүүлэлтийн үнэлгээ” төслийн уулзалт, хэлэлцүүлгийг 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд зохион байгууллаа.

 
Өнөөгийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн доройтол зэрэг дэлхий нийт болон Монгол Улсад тулгамдаж буй асуудлууд нь байгаль орчин, хөдөө аж ахуй, малчин, тариаланчдын амьжиргаанд шууд нөлөөлж байна. Нөхцөл байдалтай холбогдуулан дээд боловсролын байгууллагууд зөвхөн мэдлэг олгохоос гадна тогтвортой хөгжлийн зарчмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, ногоон хөгжлийг манлайлах шаардлага урган гарч байгаа юм.

“Green Future” төсөл нь дээд боловсролын сургалтын байгууллагуудын эрчим хүч, усны хэрэглээ, хог хаягдлын менежмент, тээвэр болон сургалт, судалгааны чиглэлийг тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан сайжруулахад чиглэж байна. Мөн Монголын их, дээд сургуулиудыг “UI GreenMetric” дэлхийн их сургуулиудын чансаанд оролцоход дэмжлэг үзүүлэх, үнэлгээний шалгуур үзүүлэлтэд тулгуурлан тогтвортой хөгжлийн чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.

Уулзалтын үеэр ХААИС тус төслийн бүсийн зохицуулагчаар ажиллаж буйг онцолсон бөгөөд хамтын ажиллагааг бэхжүүлэх, төслийн явц, үр дүнг хэлэлцэх, цаашдын чиглэлийг тодорхойлов.

Төслийн амжилт нь боловсруулсан шалгуур үзүүлэлтүүдийг их сургуулиудын шийдвэр гаргалт, нөөцийн зохистой ашиглалт, сургалт, судалгаа, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн бодитой нэвтрүүлснээс хамаарна гэж үзэж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХААИС-д “Монголын их сургуулиудын тогтвортой байдал, тэсвэрлэх чадварын үнэлгээ” төслийн хэлэлцүүлэг боллоо

Green Future”: “Монголын их сургуулиудын тогтвортой байдал ба тэсвэрлэх чадварын үзүүлэлтийн үнэлгээ

2026-10-23

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22