“ХҮРЭЛ ТОГООТ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

2026-11-12 20 0

Монголын залуу эрдэмтдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэлтогоот-2026” залуу судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ХААИС-д зохион байгууллаа.

Хурал нь залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийг олон нийтэд танилцуулах, судалгааны үр дүнг хэлэлцүүлэх, шинэлэг санаа, бүтээлч судалгааг дэмжих, цаашдын судалгааны үйл ажиллагаанд бодит хөрөнгө оруулалт хийх зорилготой юм.

Хурлын нэгдсэн нээлтийн үйл ажиллагаа ХААИС-ийн Хатантуул театрт болж, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, МЗЭХ-ны ерөнхийлөгч, Д.Хандмаа, ХААИС-ийн захирал, Б.Баасансүх нар мэндчилгээ дэвшүүлэв.

Биологи–Хөдөө аж ахуйн салбар хуралдаанд 30 бүтээл ирснээс 13 аман илтгэл, 5 ханын илтгэл, нийт 18 эрдэм шинжилгээний бүтээл хэлэлцүүлж мал эмнэлэг, биологи, ургамлын биотехнологи, амьтан судлал, экологийн чиглэлээр манлайлж буй таван доктор шүүгчээр ажиллаж шинжлэх ухааны түвшин, шинэлэг байдал, онолын болон практик ач холбогдол, илтгэх ур чадвар, ерөнхий мэдлэг гэсэн таван шалгуураар үнэллээ.

Биологи–Хөдөө аж ахуйн салбар хуралдаанаас нийт долоон судлаач грант, нэрэмжит болон тусгай байрны шагнал хүртлээ.
1. О.Гансүх “Шар луувангийн ургац, чанарт селений нөлөө” бүтээлээр Эдийн засаг, хөгжлийн яамны 10 сая төгрөгийн грант
2. А.Энэрэлт “Арьс шир боловсруулах үйлдвэр орчмын байгалийн ургамлын хромын хуримтлал ба фитремедиацийн чадавх” бүтээлээр Эдийн засаг, хөгжлийн яамны 10 сая төгрөгийн грант
3. Б.Давхарбаяр “Дорнод Монголд шинээр бүртгэгдсэн иксод хачгууд: Эзэн амьтны холбоо, улирлын идэвхжил, хачигт илэрсэн халдварын үүсгэгч” бүтээлээрээ ШУА-ийн 5 сая төгрөгийн грант
4. М.Золжаргал “Монгол орны нохой, мууранд Toxoplasma gondii-ийн халдварыг молекул биологийн аргаар илрүүлсэн дүн” бүтээлээр УХЭШХ-ийн Ой хамгааллын лабораторийн эрхлэгч, доктор С.Гэрэлчулууны нэрэмжит 2.5 сая төгрөгийн тусгай байр
5. Э.Бумбаяр “Хану үхрийн геномын мэдээллийг ашиглан Монгол үүлдрийн үхрийн үржлийн хөтөлбөр боловсруулах судалгаа” бүтээлээр УХЭШХ-ийн захирал, академич М.Бямбасүрэнгийн нэрэмжит 2 сая төгрөгийн тусгай байр
6. М.Номуундарь “HepG2 эсийн виртуал загвар: 48°C-ээс дээш температурт эсийн гэмтэл хуримтлагдах үйл явц ба дулааны тунг тооцоолсон нь” бүтээлээр ХААИС-ийн ректорын нэрэмжит тусгай байр
7. Ц.Даваацэрэн “Био органик бордоо буудайн ургац, хөрсний чанарт үзүүлэх нөлөө” ханын илтгэлээр Гарааны Праймер ХХК-ийн нэрэмжит 500,000 төгрөгийн шагнал хүртэв.

Биологи–Хөдөө аж ахуйн салбар хуралдаанаар мал эмнэлэг, биологи, хөдөө аж ахуй, молекул биологи, экологийн чиглэлийн 18 бүтээл хэлэлцүүлж, 7 судлаач грант болон тусгай байрны шагнал хүртсэн нь залуу судлаачдын бүтээл, судалгааг дэмжих бодит хувь нэмэр боллоо.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“ХҮРЭЛ ТОГООТ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Монголын залуу эрдэмтдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэлтогоот-2026” за

2026-11-12

“Дасан зохицохуйн зам” төслийн хүрээнд “Нэг эрүүл мэнд” хамтарсан сургалт зохион байгууллаа

“Дасан зохицохуйн зам” төслийн хүрээнд “Нэг эрүүл мэнд” (One Health) үзэл баримтлалд суурилсан ахиса

2026-11-12

ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдааг бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжлээ

Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)-д 2022–2026 онд хэрэгжсэн “Монгол Улсын ХААИС-ийн су

2026-11-12