Хөдөө аж ахуйн их сургууль Засгийн газрын 2023 оны 08 сарын 23-ны өдрийн 306 тоот тогтоол, 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шатлан сургах үндэсний тогтолцоог Хөдөө аж ахуйн их сургуульд нэвтрүүлсэн туршлага, үр дүнг хэлэлцэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийг тодорхойлох зорилгоор 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Хөдөө аж ахуйн их сургуульд шатлан сургах тогтолцоог нэвтрүүлсэн туршлага, хамтын ажиллагаа” форумыг зохион байгууллаа.
Тус форумд Хөдөө аж ахуйн их сургууль болон 21 политехникийн коллежийн 60 гаруй удирдлага, багш нарын төлөөлөл оролцож 12 политехникийн коллежтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагаатай политехникийн коллежуудтай
1. Техникийн боловсролоос бакалаврын боловсролд шатлан суралцах боломжийг нэмэгдүүлэх
2. Сургалтын хөтөлбөрийн уялдаа холбоо, багц цагийн дүйцүүлэлтийг сайжруулах
3. Багшийн хөгжил, нөөцийн хүртээмжийг нэмэгдүүлэх
4. Хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн 4 үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.



0 cэтгэгдэлтэй