“Арьс шир, ноос ноолуурын түүхий эдийн чанар, үнэ цэнийн сүлжээ, инновац”-ын асуудлыг хэлэлцлээ

2026-11-02 39 0

“Арьс шир, ноос ноолуурын түүхий эдийн чанар, үнэ цэнийн сүлжээ, инновац” эрдэм шинжилгээ, онол практикийн хурал 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Хуралд төрийн болон эрдэм шинжилгээ, боловсролын байгууллага, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэл, бизнесийн салбарын төлөөлөл оролцож, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн чанар, боловсруулалт, бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, салбарын инновац, технологийн хөгжлийн асуудлаар судалгаа, туршлагаа хэлэлцэв.

Хурлын үеэр Монгол Улсын арьс ширний салбарын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, шинжилгээ, үнэлгээ, ITDM болон инновацын кластер, арьс ширний салбарын хөгжлийн чиг хандлага, ноос ноолуурын чанар, стандартын баталгаажуулалт, малчдын хамтын хүч, малын арьс шир, ноос ноолуурыг үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгон боловсруулах боломж зэрэг өргөн хүрээний сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Түүнчлэн ноолуурын бүтээгдэхүүний олон улсын тогтвортой байдлын стандартын хэрэгжилт, арьс шир боловсруулах үеийн хаягдлыг малын тэжээлд ашиглах боломж, хонь, ямааны аж ахуйн хөгжил, хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн инновац, шинэ технологийн шийдлүүдийг танилцуулсан нь хурлын онцлох агуулга байв.

Мөн арьс шир, ноос ноолуурын салбарын түүхий эдийн чанарыг сайжруулах, стандартын шаардлагад нийцүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд шинжлэх ухааны судалгаа, инновац, салбар хоорондын хамтын ажиллагааны ач холбогдлыг хэлэлцэж, оролцогчид санал, зөвлөмжөө солилцлоо.

Энэхүү хурал нь Монгол Улсын мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөцийг эдийн засгийн өндөр үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн уялдаа холбоог бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой байв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Арьс шир, ноос ноолуурын түүхий эдийн чанар, үнэ цэнийн сүлжээ, инновац”-ын асуудлыг хэлэлцлээ

“Арьс шир, ноос ноолуурын түүхий эдийн чанар, үнэ цэнийн сүлжээ, инновац” эрдэм шинжилгээ, онол прак

2026-11-02

Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор компанийн дүрэмд заасны дагуу “Эрдэнэс

2026-10-29

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2027-2030 онд улсын хэмжээнд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтө

2026-10-21