Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

2026-09-10 242 0

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат ЦХИХХ-ны сайд Ч.Номингоор ахлуулсан ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа

Аймгийн Засаг дарга Н.Энхбат Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч

2026-10-26

ХААИС-д “Монголын их сургуулиудын тогтвортой байдал, тэсвэрлэх чадварын үнэлгээ” төслийн хэлэлцүүлэг боллоо

Green Future”: “Монголын их сургуулиудын тогтвортой байдал ба тэсвэрлэх чадварын үзүүлэлтийн үнэлгээ

2026-10-23

Иргэдийн гар дээр очих цалин болон тэтгэврийг нэмэгдүүлж, татварын дарамтыг бууруулна

УИХ—ын гишүүн, ТБХ-ны дарга Н.Наранбаатар: Монгол Улсын 2027 оны улсын төсвийн төсөлд иргэдийн бодит

2026-10-21