ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

2026-07-22 52 0

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий “Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе” сэдэвт Өвөр Монголын 36 дахь удаагийн наадам Шилийн Гол аймгийн төв Шилийн хотод долоодугаар сарын 18-ны өглөө сүр жавхлантайгаар эхэллээ. Наадмын нээлт нь уламжлалт ёс заншлыг орчин үеийн техник технологийн хөгжилтэй уялдуулсан, цогц интерактив үзүүлбэрүүдээр дүүрэн байв. Биет бус соёлын өвийн семинар, уламжлалт тоглоом наадгай, үндэсний хувцасны загварын шоу зэрэг 20 гаруй төрлийн арга хэмжээ болж, дотоод болон гадаадын 100,000 гаруй жуулчин нээлтийн ёслолыг үзэж сонирхсон юм.

Жуулчид 7 дугаар сарын 18-нд ӨМӨЗО-ы 36 дахь удаагийн наадмын нээлтийн ёслолд оролцож буй нь.

Хүн болж төрснийх амьдралдаа ядаж нэг удаа наадам үзэх хэрэгтэй гэсэн үг бий. Соёлын биет бус өв болох наадам бол тал нутгийн монгол түмний соёлын үнэт өв бөгөөд эв нэгдлийн нэгэн гэрч юм.

Энэ жилийн “Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээесэдэвт наадам нь уламжлалт наадмын хилхязгаарыг эвдэж, ардын ёс заншил, өрсөлдөхүйцсэтгэлгээ, наадамчин олны эрэлт хэрэгцээ, хүсэл эрмэлзлийг нэгдмэл байдлаар нэвт шингээн харуулж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочид гийчдэд талнутгийн сайн сайхан бүхнийг мэдрүүлснээрээ онцлог байлаа.


ӨМӨЗО-ы 36 дахь удаагийн наадамд 1024 бөх зодоглолоо.

Долоодугаар сарын 18-ны өглөөний 9:30 цагт наадмын нээлтийн ёслол их хүлээлтийн дунд ёслол төгөлдөр эхэлсэн. Зүг бүрээс цугласан, өөр өөр үндэстэн ястны хэдэн арван мянган хүн баярын хувцас өмсөж, амьдралын энэхүү ногоон тэнгисийгтөрөл бүрийн тод өнгөөр чимсэн юм. Нээлтийн ёслолын үеэр  БНХАУ-ын 56 үндэстний зуу гаруй хүн өнгө өнгийн хувцсаар гоёж, гар гараасаа барилцан, хөгжмийн аянд бүжиглэж, Хятад улсынүндэстэн ястны эв нэгдлийг хамгийн тод өнгөөр харуулсан билээ. Өвөр Монголын 12 аймаг, хотын төлөөлөгчид өөр өөрсдийн онцлогийг илэрхийлсэн хувцас хэрэгсэлтэйгээр наадмын талбайд ар араасаажагсан орж ирсэн бөгөөд үндэстэн ястны өвөрмөц онцлог нь нарны гэрэлтэй сүлэлдэн уран зураг мэт харагдаж, тал нутгийн соёлын ялгаатай байдлыг тод томруунаар илэрхийлсэн юм. Алс холоос зорин ирсэн хэдэн зуун нөлөөлөгч, хэдэн зуун гадаадын жуулчин өөр өөрсдийн дурандаа наадмыг буулгаж, Хятад улсын хойд нутгийн диваажин ӨМӨЗО-ы наадмын урилгыг дэлхий дахинд түгээж өглөө.

ӨМӨЗО-ы 36 дахь удаагийн наадмын үеэр морьтнууд үзүүлбэр үзүүлэв.

Гуандун мужаас ирсэн нэгэн жуулчин “Анх удаа наадам үзэж байна. Шилийн Голын тал нутагт анх удаа хөл тавьж үзлээ. Тэнгэр нь цэлмэг, тэгш тал нь ногоон, хүн ард нь зочломтгой, дуу нь яруу сонсголонтой, сүү нь цэвэр, мах нь амттай… Би өмнө нь зөвхөн богино хэмжээний бичлэгүүдээс л харж байсан. Харин одоо энд зогсож байгаа нь үнэхээр гайхалтай, зүрх минь хүчтэй цохилж байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

Наадам эхлэх мөчид өнгө өнгийн утаат урт багана тэнгэр өөд тэмүүлж, наадмын нүргээнийг тэнгэрт хүргэсэн билээ.

Загвар өмсөгчид ӨМӨЗО-ы 36 дахь удаагийн наадмын нээлтийн ёслолын үеэр үндэсний хувцасны загвар үзүүлэв.

Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тус ӨЗО-ы талаарх цуврал чухал илтгэл, үзэл санааг сайтар судлан хэрэгжүүлж, Хятадын бүх үндэстэн ястны хамтын хөгжлийг цогцлоох үзэл баримтлалыг чанд сахиж, тус ӨЗО-ы намын хорооны “1571” ажлын төлөвлөгөөг баримтлан ажиллаж байна.  Ингэснээр социалист соёлын хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжиж, соёлын хувьд хүчирхэг бүс нутгийг байгуулж, Хятадын гүн гүнзгий соёл иргэншилд үндэслэн Өвөр Монголын соёлын олон янзын нөөц баялгийг сайн ашиглах замаар өндөр чанартай хөгжлийн гайхамшигт дүр зургийг бий болгосоор байна.

ӨМӨЗО-ы 36 дахь удаагийн наадамд 2 бөх барилдаж буй нь.

Цэлмэг хөх тэнгэрийн доорх ногоон талаар хүлэг морьд давхиж, үүлэн дээгүүр бүргэд сүр жавхлантайгаар дүүлэн нисэж байна. Энэ өргөн уудам тал нутаг нь нам дор газрын эдийн засгийн жигүүрийг дэлгэж, хязгаар нь үл мэдэгдэх цэлмэг хөх тэнгэр нь Өвөр Монголын өндөр чанартай хөгжлийн нэгэн гайхамшигт бүлгийг ийнхүү бичиж байна.

Наадмын нээлтийн урлаг, уран сайхны тоглолт нь “Тал нутгийн баярт дуугаар дэлхий дахиныг угтъя“, “Умард хилийн шинэ аясаар аяллаа эхлүүлье” болон “Өрнөлт цаг үед сэтгэлээ нэгтгэж, ирээдүйгээ цогцлооё” гэсэн гурван бүлгээс бүрдэж байв.

Мянган жилийн тэртээгээс исгэрэх салхи мэт хөөмийн үзүүлбэр, мянга гаруй бөхийн барилдаан нь хурсан олныг үнэхээр гайхашруулсан. Алдарт морин хуурч Чи.Булаг “Түмэн агтын төвөргөөн”-өө тоглохнь хүлэг морьд давхиж буй мэт. Энэ бол ӨвөрМонголын зон олны хүсэл тэмүүллийн илэрхийлэл юм.

Наадмын хамгийн сайхан нь давхиж буй хүлэг морьд, ардын зан заншил төдийгүй, улс орны өнцөг булан бүрээс түмэн олон тал нутагт хуран чуулдагт байдаг билээ. Уул, ус гаталж ирсэн зочин гийчин бүр энэ том арга хэмжээний гол дүр.

Бөхийн барилдаан, хурдан морины уралдаан болон нум сум харваа буюу бяр тэнхээ, хурд хүч, цэц мэргэний өрсөлдөөн болох “Эрийн гурван наадам” ньтүмэн олныг хөгжөөж, хүсэл тэмүүллийг бадраадаг.Жуулчдад зориулсан дөрвөн төрлийн уралдаан тэмцээнийг өдөр бүр зохион байгуулж, шагналыг газар дээр нь гардуулдаг нь наадмын шагналын индэрт зогсох боломжийг жирийн иргэдэд олгож буй хэрэг юм. Тодруулбал, эцэг эх ба хүүхдийн наадам,хүүхэд багачуудын наадам, соёлын талаарх танин мэдэхүйн тэмцээн болон морин спортын уралдаан гэсэн дөрвөн тэмцээнийг зохион байгуулсан байна. Эдгээр тэмцээнд бүх насныхан хамтдаа оролцож, инээд хөөр болж, баярын уур амьсгал хүн бүрд хүрч байв. Наадмын гол талбайд хөгжмийн наадам, моторт дугуйн наадам, хоолны наадам, биет бус соёлын өвийн худалдааны сар зэрэг 20 гаруй арга хэмжээг зохион байгуулсан юм.

Тал нутгийн таван хошуу малын дайллага” арга хэмжээний үеэр шарсан бүхэл үхэр, шарсан бүхэл хонь, дугуй хуушуур, чанасан мах, цагаан идээ зэрэг онцлогт хоол хүнсийг бэлтгэн дэлгэх замаар жуулчдад монгол үндэстний идээ ундааны онцлог, соёлыг энэ наадмын үеэр танилцууллаа.

Шилийн Голын хонины толгойн сорилт хэмээх тэмцээн нь хонины чанасан толгой идэх тэмцээн бөгөөд уг тэмцээнд оролцохыг хүссэн жуулчдыг газар дээр нь бүртгэн оролцуулж, ялагчдад тусгайлан бэлтгэсэн шагнал өгсөн юм.

Наадмын талбайд соёлын биет бус өвийг сурталчлан таниулах гэрүүд болон Өвөр Монголын 12 аймаг, хотын бүтээгдэхүүнүүдийн цогц үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан нь жуулчдад Өвөр Монголын онцлогийг харуулсан бараа бүтээгдэхүүн, хоол хүнсийг нэг дороос худалдан авах боломжийг олгов.

Үүний зэрэгцээ Шилийн Голын 13 хошуу, сянь, хотын хамгийн онцлог зүйлсийг жуулчдад толилуулах хөтөлбөрийн хүрээнд Эрээн хотын үлэг гүрвэлийн сэдэвт хувцас загварын шоунаас эхлээдАвга хошууны айраг уух тэмцээн, Шулуун Хөх хошууны биет бус соёлын өв болох эсгий урлалаасэхлээд Долоннуур сянийн шоо бугатай зураг авахуулах зэрэг олон тусгай арга хэмжээг зохион байгуулсан байна.

Мянган жилийн түүхт “Эрийн гурван наадам”-аас эхлээд дронт шүхрийн агаарын шоу үзүүлбэр хүртэл өргөн цар хүрээг хамарсан тал нутгийн наадам хэмээх энэхүү соёл нь уламжлалыг гүнзгий хадгалаад зогсохгүй цаг үеийн хөгжилтэй уялдсан шинэлэг зүйлсээр эрч хүч сэлбэж байна.

Өвөр Монголын 36 дахь удаагийн аялал жуулчлалын наадам нь байгалийн үзэсгэлэнг харуулсан найр наадам төдийгүй бүх үндэстэн ястны эв нэгдэл, харилцан ойлголцлын нэгэн илрэл юм.

Мянга мянган хүлэг морины аянга мэт туурайн чимээ эх дэлхийн судасны лугшилт мэт сонстож, мянга мянган жилийн түүхт биет бус соёлын өв дижитал долгионтой сүлжилдэж, монгол морины хийморь уламжлал, шинэчлэлийг бадраан Өвөр Монголын тал нутаг баяр хөөрөөр бялхаж, улам хүчирхэгжиж, улам өөдөө дэвжихийн дохио өгч байна.

ӨМӨЗО-ы аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжих наадмыг таван жил дараалан зохион байгуулж буй Шилийн Гол аймаг нь уламжлалт туршлага, өрсөлдөөнт арга хэмжээ, соёлын аялал жуулчлалын эрэлт хэрэгцээг нэгтгэхийн тулд өөрийн өвөрмөц онцлог бүхий аялал жуулчлалын нөөцөө ашиглаж байна.

Энэ жилийн наадам нь бөх, хурдан морины уралдаан, сур харваа гэсэн уламжлалт “Эрийн гурван наадам”-аас гадна жуулчдад зориулсан гурван төрлийн тэмцээн буюу залуучуудын наадам, хөлбөмбөгийн наадам, эцэг эх-хүүхдийн наадмыг нэмж зохион байгуулснаар жуулчдыг “үзэгч”-ээс “оролцогч” болгон хувиргасан нь тал нутгийн соёлын аялал жуулчлалыг дэмжсэн чухал алхам болжээ.

Мөн наадмаас бусад үед ч Шилийн Гол аймаг нь урлаг соёлын тоглолт, морьтнуудын шоу, галын наадам зэрэг зугаа цэнгэлийн цуврал арга хэмжээг зохион байгуулан тус ӨЗО-ы аялал жуулчлалын нэр хүндийг өргөж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдод тал нутгийн баяр баясгаланг хэзээд мэдрэх боломжийг олгосоор байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27