Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудлаар Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Тэргүүлэх судлаач,хууль зүйн ухааны доктор /Ph.D/, дэд профессор, цагдаагийн хурандаа Ж.Нямдуламтай ярилцлаа
-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байна вэ? Удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдал хангагдаж чадаж байна уу?
Сүүлийн жилүүдэд авлигын эсрэг бодлого, сайн засаглалын хүрээнд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын ач холбогдлыг онцлон судлах хандлага олон улсад нэмэгдэж байна.
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх нь байгууллагын хариуцлага, ёс зүй, ил тод байдлыг бэхжүүлэх эерэг нөлөөтэй. Түүнчлэн авлигын эсрэг үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэхэд зөвхөн эрх зүйн зохицуулалт бус жендэрийн мэдрэмжтэй бодлого, институцийн соёл чухал нөлөө үзүүлдэг. Төрийн улс төрийн албан хаагч, албан тушаалын төрөл, хүйс 2025 оны байдлаар улс төрийн албан хаагчдын 76.0% нь эрэгтэй, 24.0% нь эмэгтэй албан хаагч бөгөөд 84.5% нь удирдах, 15.5% нь гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байна.
Төрийн улс төрийн албан хаагчдын 57.2% нь төрийн албанд 0-5 жил, 19.3% нь 6-10 жил, 23.4% нь 11-ээс дээш жил төрийн албанд ажилласан байна.Сүүлийн жилүүдэд төрийн болон улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо аажмаар нэмэгдэх хандлагатай байна. Гэсэн хэдий ч эрэгтэйчүүдтэй харьцуулахад эзлэх хувь харьцангуй бага хэвээр байгаа нь жендерийн тэгш төлөөлөл бүрэн хангагдаагүйг илтгэнэ. Энэ нь уламжлалт хүйсийн хэвшмэл ойлголт, улс төрийн намын дэмжлэгийн ялгаа, удирдах албан тушаалд хүрэх боломжийн тэгш бус байдал зэрэг хүчин зүйлтэй холбоотой нөгөөтэйгүүр улс төрийн намын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилт бүрэн хангагдаагүйг илтгэж болох юм.
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдах албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдал ямар түвшинд байна вэ?
Монгол Улсын сайдын албан тушаалд 91% нь эрэгтэй, 9% нь эмэгтэй, аймаг нийслэлийн Засаг дарга албан тушаалд 100% эрэгтэй, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга албан тушаалд 90% нь эрэгтэй, 10% нь эмэгтэй, аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч 87% нь эрэгтэй, 13% нь эмэгтэй байгаа нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10.1.1-т заасан томилогдох улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15 хувиас доошгүй байна гэсэн заалтын шаардлагыг хангаагүй байна.
Дүүргийн Засаг дарга, ИТХ-ын даргын албан тушаалд 100% эрэгтэй, ИТХ-ын дарга албан тушаалд 13% нь эмэгтэй, 87% нь эрэгтэй байгаа нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10.1.1-т заасан томилогдох улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл дүүрэгт 20 хувиас доошгүй байна гэсэн заалтын шаардлагыг хангаагүй байна. Харин Засаг даргын орлогчийн албан тушаалд эмэгтэй 22%, эрэгтэй 78% байгаа нь дээрх хуулийн заалтын шаардлагыг хангасан байна.
Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Засаг даргын орлогчийн албан тушаалд 10%-17% нь эмэгтэй, 83-90% нь эрэгтэй байгаа нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10.1.1-т заасан томилогдох улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл суманд 25 хувиас доошгүй байна гэсэн заасан шаардлагыг хангаагүй байна.
Статистик үзүүлэлтээс үзэхэд төрийн албанд эмэгтэй албан хаагчдын тоо төрийн үйлчилгээний албанд өндөр байгаа боловч удирдах түвшний албан тушаалд эрэгтэйчүүд давамгайлсан хэвээр байна. Энэ нь тоон оролцоо нэмэгдсэн ч шийдвэр гаргах түвшний эрх мэдлийн тэгш байдал бүрэн хангагдаагүйг харуулж байна.
-Сүүлийн жилүүдэд төрийн албаны томилгоо улс төрөөс хэт хамааралтай болсон. Энэ нь магадгүй хүйсийн тэгш эрхийг хангаж чадахгүй байгаа бас нэг шалтгаан болж байна уу?
Төрийн байгууллага, төрийн өмчит компанийнзасаглалын хүрээнд удирдлагыг томилох, чөлөөлөхөдулс төрийн нөлөө их байгаа нь олон нийтийн дундхардлага, үл итгэлцлийг нэмэгдүүлж байна. Иймдтомоохон төрийн өмчит компанийн удирдлагыгнээлттэй, өрсөлдөөнт шалгаруулалтын журмаартомилдог тогтолцоог бүрдүүлэх, төлөөлөн удирдахзөвлөлийн хараат бус байдлыг хангах, шийдвэр гаргахболон гэрээ байгуулах үйл явцыг ил тод болгох ньзүйтэй.
-Цаашид нийтийн албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахад юун дээр анхаарах шаардлага байна вэ?
Төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд жендэрийн үнэлгээ хийж, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн бусад бүлгүүдэд бодлого, шийдвэрийн ялгаатай хүрч болохыг тодорхойлж, түүнд чиглэсэн зөвлөмж боловсруулж, шийдвэрлүүлдэг байх гэж харж байна.
Ярилцсанд баярлалаа.


0 cэтгэгдэлтэй