ЗГ-ын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2026-04-15 216 3

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

-Төрийн байгууллагууд программ хангамж хөгжүүлэхгүй

Төрийн бүх шатны байгууллагууд цаашид программ хангамж өөрсдөө хөгжүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ. Ингэснээр төр нь хөгжүүлэгч биш, зөвхөн хэрэглэгч байх зарчимд шилжих юм.

-146 төрлийн бизнесийг зөвшөөрлөөс чөлөөлөв
Нийт 146 төрлийн худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг тусгай зөвшөөрлөөс чөлөөллөө. Үүнд дугуй засвар, үсчин, оёдол, кофе шоп, фитнесс зэрэг үйлчилгээ багтаж байна. Цаашид иргэн, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ зөвхөн мэдэгдэл өгөөд ажиллаж эхлэх боломжтой бөгөөд төрөөс дараа нь хяналт тавьж ажиллах юм. Мөн үйл ажиллагаа эхлүүлэхэд нэмэлт бичиг баримт шаардахгүй байхаар зохицуулжээ.

-Эрүүл мэндийн салбарын цалингийн будлианыг арилгав
Эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудын “хуучин ба шинэ цалин” давхар тооцогдож байсан асуудлыг шийдвэрлэлээ. Үүний үр дүнд 2026 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдсэн цалин дээрээ илүү цаг, жижүүрийн нэмэгдэл зэргийг тооцуулан авах боломж бүрдэж байна.

-Ард түмний өргөн хэрэглэдэг эмийг хөнгөлөлттэй жагсаалтад оруулна
Эрүүл мэндийн даатгалын сан 669 эмийн хөнгөлдөг. Энэ дунд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэлгүй эм байна. Эдгээр эмнүүдийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хасна. Ард иргэдийн өргөн хэрэглэдэг эмийг жагсаалтад оруулна.

-Эх оронч худалдан авалтыг дэмжинэ
Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжид дэмжиж, Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулав.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргий

2026-05-06

Эдийн засгийн түншлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлж, компаниудыг Монголд нутагшуулахад дэмжлэг үзүүлнэ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж өнөөдөр /2026.05.05./ Монгол Улсад айл

2026-05-05

Сайжрах уулаас үлэггүрвэлийн чулуужсан мөр олджээ

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн, Япон Улсын Окаямагийн Шинжлэх ухааны

2026-04-17