“Зүрхэн зүг” адал явдалт кино үзэгчдийн талархлыг хүлээгээд байна

2023-04-24 747 0

Монголын кино урлагийн салбарт “Warm Pictures” нэртэй продакшин шинээр бүл нэмэн мэндэлж,  анхны уран бүтээлээ хүргээд буй.

Тус продакшин “Зүрхэн зүг” нэртэй адал явдал, драмын уран сайхны киногоо энэ оны 4-р сарын 21-нээс бүх кино театрын дэлгэцнээ гаргасан нь кино сонирхогч болоод олны талархлыг хүлээгээд байна.

Энэхүү киноны зохиолч, ерөнхий найруулагчаар Өмнөговь аймгийн уугуул СТА Б.Баянмөнх ажилласан бол гол дүрд мөн Өмнөговь аймгийн уугуул Э.Саруул-Эрдэнэ гэх залуу уран бүтээлч тогложээ.

Киноны нээлт дээр “Зүрхэн зүг” кино багт ажилласан Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар “Ямар сайхан залуус, хамт олонтой хамтран ажилласан бэ гэдгээ одоо л харж байна. Кино маань та бүхний зүрх, сэтгэлийг хөдөлгөсөн зүрхний кино болж чадах байх гэж би бодож байна. Та бүхэн киногоо тавтай сайхан үзэж сонирхоорой. Та бүхнийг итгэлийг алдаагүй гэдэгт итгэж байна” гэжээ.

 

“Зүрхэн зүг” уран сайхны кино нь түүхэн бүтээл бөгөөд БНМАУ, Нийгмийг аюулаас хамгаалах яамны үеийн үйл явдлыг харуулдаг байна. Кино гарч эхэлмэгцээ үзэгчдийн сэтгэлд хүрсэн нь шинээр мэндэлсэн “Warm Pictures” продакшины уран бүтээлчдийг хэр чансаатай уран бүтээлчид болохыг харуулж буй юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хар тамхины эсрэг “NO DRUG – Ганц удаа гэж үгүй” ОАК энэ сарын 12-нд нээлтээ хийнэ

“Ганц удаа л туршаад үзье” гэх нэг бодол олон залуусын амьдралын хамгийн том эргэлтийн цэг болдог. Э

2026-03-05

Ц.Хулан гадаадын иргэншил хүсч магадгүй гэжээ

Яруу найрагч Ц.Хулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт хүсэлт хүргүүлжээ. Уг хү

2026-01-19

Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан за

2025-10-29