ТБХ-ны дарга, гишүүд Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажиллав

2026-01-15 649 0

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Р.Батболд, Л.Соронзонболд, Д.Пүрэвдаваа, Дав.Цогтбаатар, Д.Энхтүвшин нар өнөөдөр /2026.01.15/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажиллалаа.

Төрийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул байгууллагынхаа 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон Худалдан авах ажиллгааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг хэрхэн зохицуулахаар тусгасан талаараа дэлгэрэнгүй танилцуулав.

Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар “Өнгөрсөн хугацаанд мега төслүүдийн худалдан авалттай холбоотой үйл ажиллагаа хангалтгүй байсныг онцлоод цаашдаа мега болон хөгжлийн томоохон төслүүдээ яг адилхан зохицуулалтаар явуулахад анхаарч, холбогдох хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна гэв. Мөн хиймэл оюун ухаан ашиглан хүний оролцоогүй, хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр төрийн худалдан авах үйл ажиллагааг явуулдаг болоход анхаарч, холбогдох хуульд өөрчлөлт оруулах, энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулах асуудалд Байнгын хорооноос онцгойлон анхаарч, дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Япон Улсын газар, дэд б

2026-10-06

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10