Э.Болормаа: Томилолтоо дуусгаад дуудсан газар нь “гутлаа тослоод” очно

2025-11-20 855 3

УИХ-ын гишүүн Э.Болормаа 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан асуудлаар хуулийн байгууллага дуудсан ч очоогүй гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл Энэ Тухай УИХ-Ын Гишүүн Э.Болормаа Өөрийн Цахим Хуудаснаа “Энэ өдрүүдэд Бразил Улсын Белем хотод болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын конвенцийн талуудын 30 дугаар бага хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцож явна.

Эзгүй үеэр дахиад л над руу чиглэсэн улс төр, сошиал харлуулалт эрчимжээд эхэлж. Хулгайч хүн хулгайгаа нуухдаа бусдыгаа “хулгайч” болгон шошголдог.

Томилолтоо амжилттай дуусгаад дуудсан газар нь “гутлаа тослоод” очно оо. Эцэст нь үнэн л ялдаг гэдэгт итгэсээр байна. Надад нуух хаах зүйл үгүй.

Төр, түмнийхээ төлөө шударга дуугарч ажилласныхаа хариуд нь “ах нар”-ынхаа дарамт, шахалт, улс төрийн хорны золиос болдгийг тод томруунаар мэдэрч байна.

Албан тушаал, эрх мэдлээрээ залуучуудаа нухчин дарахын оронд тулгамдсан олон асуудлууддаа анхаарвал дээр сэн. Та хэд улс төрийн хор найруулаад сууж байхад цаана чинь дэлхий гэрлийн хурдаар хөгжиж байна” хэмээн бичжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хүчтэй сөрөг хүчин хүчгүй олонхоос хүчтэйг АН-ынхан харууллаа

УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн 3 дугаар сарын 16-нд эхэлсэн. Нийт 33 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх

2026-07-02

“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсгий

2026-06-23

Иргэдийн хяналт, оролцооны үр дүнд авлигатай тэмцэх, төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг сайжруулах боломжтой гэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр /2026.06.22/ АН

2026-06-22