Өмнөговь аймгийн сумдын эрчим хүчний байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангалаа

2025-10-08 271 1

Өмнөговь аймгийн 14 сумын эрчим хүчний Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд (ОНӨААТҮГ) 2025–2026 оны халаалтын улирлын бэлтгэл ажлыг бүрэн хангаж, 2025 оны 10 дугаар сарын 1-нээс албан ёсоор галлагааг эхлүүлсэн байна.

Аймгийн хэмжээнд хагас автомат уурын зуухуудаар дамжуулан нийт 104 төсөвт байгууллага, 306 аж ахуйн нэгж, 1383 айл өрх-ийг дулааны эрчим хүчээр хангаж байгаа бөгөөд уурын зуух, тоног төхөөрөмж, дулааны шугам сүлжээний засвар үйлчилгээ, тохируулга, бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу бүрэн хийгджээ. Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд түлш, нүүрсний нөөц бүрдүүлэлт, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааны үзлэг, шалгалт, сэлбэг хэрэгслийн хангалт зэрэг ажлуудыг үе шаттай зохион байгуулсан байна.

Мөн аймгийн Засаг даргын Тамгын газраас уурын зуухуудын ажиллагаанд хяналт тавьж, найдвартай ажиллагааг хангах, хэрэглэгчдийг тасралтгүй дулаанаар хангах чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдаж, үйл ажиллагаа хэвийн, тогтвортой явагдаж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27

Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргий

2026-05-06