“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд ойн мэргэжлээр суралцагч оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжиж байна

2025-10-01 263 2

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд монгол, японы оюутан залуусын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд оруулах хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Гадаад харилцааны яаманд “Монгол, Японы оюутан залуучуудын солилцооны II форум” зохион байгууллаа. 

Оюутан залуус байгаль орчны хамгаалал, экосистемийн нөхөн сэргээлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ойжуулалт, нөхөн сэргээлт, хөрсний бичил организмын нөлөөлөл, хот суурин газрын ногоон байгууламж, хуурай сэрүүн бүсийн ойжуулалт, мод тарих арга, технологийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Форумд МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим, ХААИС-ийн Агро-экологийн сургууль, Япон Улсын Окоаяма, Вакаяма, Тоттори, Киотогийн их сургууль, Мияги Боловсролын их сургууль, Токиогийн Хөдөө аж ахуйн их сургуулийн 30 гаруй оюутан, багш, профессор оролцлоо.

Япон Улсын Засгийн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж,  таван жилийн хугацаанд 50 гаруй мянган мод тарьж ургуулан, 20 гаруй мянган монгол хүүхэд, залуусыг үүнд татан оролцуулах юм.

Энэ хүрээнд Орхон, Өмнөговь аймагт ойн нөхөн сэргээлт, заган ойн хамгаалал, хүүхэд, залуучуудын солилцооны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, байгаль орчин, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явуулж байна.

“Монгол, Японы оюутан залуучуудын солилцооны II форум”-ыг Гадаад харилцааны яам, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгууллаа.

Анхдугаар форум 2023 онд Улаанбаатар хотноо болж байсан юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЭЗБХ: 17 сая еврогийн зээлийн хэлэлцээрийг дэмжив

Монгол Улсын УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр улсын эрчим хүчний салбар

2026-04-07

Discover How to Maximize Your Leading Casino platform Welcome Promo Canada 4

The Art of Choosing the Right Casino When you're on the hunt for the leading gaming club welcome

2026-03-25

Non domestic Gaming club Canada Techniques for Consistent Cash prizes 4

Offshore casinos have become increasingly widely played among Canadian gamblers seeking a wider dive

2026-03-25