Уурхайчин залуу Хятад дууны “Торгон эгшиг” уралдааны ялагчаар тодорлоо

2025-09-18 41 0

“Торгон эгшиг” залуу дуучдын уралдаанд Эрдэнэт хотоос оролцогч  Эрдэнэт уурхайд ажилладаг уурхайчин залуу Б. Нямдэлгэр түрүүлж цом 20.000 юаны эзэн боллоо. Залуу дуучин Б.Нямдэлгэр нь  UBS телевизээс зохион байгуулдаг “MYVOICE” шоуны оролцогч бөгөөд шувтаргын шатанд шалгараад байгаа юм байна.

Монгол Хятадын эв найрамдал хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Хятадын танин мэдэх” соёлын өдрүүд Арван гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Хятадын соёлын өдрүүдийн хүрээнд залуу дуучдын дунд уралдааныг зохион байгуулдаг бөгөөд тус уралдаанд хот болон хөдөө орон нутгаас өргөнөөр оролцож, өөрсдийгөө сорьж хэлний  мэдлэгээ нэмэгдүүлж, найз нөхөд бололцож халуун дулаан нэгэн үдшийг өнгөрүүлдэг билээ.

Энэ жилийн “Торгон эгшиг” уралдааны шүүгчээр МУГЗ Т.Сэр-Од, Хийлч Ч.Дэлгэрцэцэг, ӨМӨЗО-ны урлагын зүтгэлтэн н.Улаансарнай, Монголчуудад хэдийнээ танигдсан ӨМӨЗО-ны дуучин Б.Сүмэнхуар, Хятад судлаач, доктор Х.Баатархүү нар мэргэн оюунаа тунгаан шүүлээ. 

Хөгжмийн зохиолч, МУГЗ шүүгч Т.Сэр-Од: Зэргэлдээ орныхоо хэл дээр дуу дуулна гэдэг танар өөрсддөө цоо шинэ ертөнцийг нээж байгаа явдал юм. Та нартаа ахин дахин баяр хүргэе.

“Торгон эгшиг” хятад дууны тэмцээнд нийт 108 оролцогч оролцож авьяас чадвараараа 12 хүн шалгарч

Тусгай байранд

  • С. Гүнжилхам
  • Б.Төрмөнх
  • М.Мөнх-Эрдэнэ нар шалгарч тус бүр баярын бичиг 3000 юань.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид Японд эх орноо сурталчиллаа

Тун удахгүй Японд тоглох "Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид 2025 оны 9-р сарын 25-28-нд тус улсын

2025-09-30

Уурхайчин залуу Хятад дууны “Торгон эгшиг” уралдааны ялагчаар тодорлоо

"Торгон эгшиг" залуу дуучдын уралдаанд Эрдэнэт хотоос оролцогч  Эрдэнэт уурхайд ажилладаг уурхайчин

2025-09-18

БНХАУ, ӨМӨЗО-ны гуч гаран уран бүтээлчид СТӨ-нд уран бүтээлээ толилуулаа

Хятад орны танин мэдэх 13 дахь соёлын өдрүүд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Соёлын өдр

2025-09-17