Б.Баатархүү: Дуучин Д.Болд ирж уулзаад, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон

2021-03-22 1530 0

Цагдаагийн ерөнхий газрын вэб сайтад Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг сураггүй алга болсонд тооцсон талаар гуравдугаар сарын 18-нд мэдээлсэн. Харин дуучин Д.Болд энэ талаар “би өргөө гэртээ Ододтой бүжиглье шүу үзээд байж байгаа шүү” хэмээн өөрийнхөө сошиал хуудсаар мэдэгдсэн.

Тэгвэл дуучин Д.Болдыг яагаад ингэж сураглах болсон талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад,  “Дуучин Д.Болдын тухайд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлтэй хэргийг цагдаагийн байгууллагад даалгасан.

Журмынхаа дагуу тухайн хариуцагчийг бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгадаг. Энэ дагуу Хан-Уул дүүргийн шүүхээс цагдаагийн байгууллагад даалгасан. Харин дуучин Д.Болд ирж уулзаад, эрэн сурвалжлах ажиллагаа зогссон” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Талийгаач Б.Оргил-Эрдэнийг даваа гарагт СТӨ-нөөс эцсийн замд нь үднэ

Ирэх даваа гарагт буюу тавдугаар сарын 5-ны өдөр Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдэж зул өргөнө.

2025-05-02

“Хар сарнай” хамтлагийн 35 жилийн ойн GOLDEN HITS тоглолт рок, поп, хип хоп оддыг нэгтгэнэ

Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, залуусыг байлдан дагуулсан домогт

2025-04-27

Шилдгийн шилдэг “Намрын Хит-2024” тоглолт болно

Нэрийг нь сонсох төдийд л өөрийн эрхгүй танил дотно мэдрэмж төрүүлдэг зүйлс гэж бий. "Намрын Х

2024-10-12