БНХАУ, ӨМӨЗО-ны гуч гаран уран бүтээлчид СТӨ-нд уран бүтээлээ толилуулаа

2025-09-17 214 3

Хятад орны танин мэдэх 13 дахь соёлын өдрүүд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Соёлын өдрүүдийн хүрээнд “Тэргэл сарны баяр”-г угтан урлагын тоглолтыг СТӨ”-нд энэ сарын 16,17-ны өдрүүдэд толилууллаа. Тоглолтонд БНХАУ, ӨМӨЗО-ны гуч гаран уран бүтээлчид уран бүтээлээ толилуулаа. Тоглолтонд дуучин Б.Алтанжаргал Хятад, Монгол хоёр улсын хэлээр дууллаа.

Соёлын арга хэмжээний гол зорилго нь Хятад Монголын соёлын салбар дахь харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр улсын хүмүүнлэгийн харилцан солилцоог ахиулах, хоёр орны ард түмний харилцан ойлголцол болон найрамдлыг зузаатгах, Хятад Монголын харилцааны шинэ хөгжилд ахиц гаргахад оршино.

Арга хэмжээг БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газар, Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яам, Улаанбаатар хотын захиргаа, Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран зохион байгууллаа.

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

О.Эехэн “Алтан Эрдэнэ” хүндэт цол, тэмдгээр шагнууллаа

“Мисс Монголиа” холбооноос Монгол Улсаа төлөөлөн олон улсын гоо сайхны тэмцээнүүдэд амжилт гаргасан

2026-09-26

Монгол Улс “Eurovision”-ийн домогт тайзнаа өрсөлдөнө

Дэлхийд танигдсан уран бүтээлчдийн карьерын нэгэн чухал тайз болсон "Eurovision" анх удаа Азид зохио

2026-08-19

BE STRONG | Оролцогчдын ДОТООД болон ГАДААД ертөнцөөр аялуулах шинэ дугаар өнөөдөр цацагдана

"ТВ8" телевиз болон "HR Corporation"-ийн ерөнхийлөгч Ё.Мөнхдэмбэрэл нарын санаачлан хэрэгжүүлж буй B

2026-05-11