ЖДҮ-ийн хэргээр ял сонссон Г.Солтаныг Ерөнхийлөгчийн уучлалаар СУЛЛАЛАА

2021-03-26 854 1

Гурван шатны шүүх гэм буруутайг нь тогтоосон УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалаар суллаж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлжээ.

УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг 2020 оны долдугаар сард УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас өөрийн  “Монгол шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл авч өөрийн гэр бүлдээ давуу бий болгосон үндэслэлээр буруутган, гурван жилийн хорих ял оноосон юм.

Улмаар гэм буруутайг нь гурван шатны шүүх тогтоосон УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг ийн өчигдөр 22.00 цагийн үед ШШГЕГ-ын харьяа хорих 429 дүгээр ангиас сулласан байна. Тэрбээр ЖДҮХС-гаас  авсан зээл, хүү, мөнгө хүүлж олсон орлого зэргээ төлж улсыг хохиролгүй болгосон, эрүүл мэндийн шалтгаантай гэж үзэн суллажээ.

Нэмж мэдээллэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга

-гуравдугаар сарын 8-ны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ял эдэлж байсан нярай болон олон хүүхэдтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 21 ээжид,

-гуравдугаар сарын 22-ны Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан гэх мэт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий казах иргэдэд уучлал үзүүлсэн байна.

LIKE дарж нэгдээрэй !!!
  • Яахав дээ.нас ахисан хүн ойр тойрныхондоо сургамж үзүүлжээ.эрүүл энх байг.шаазанваар надтай огт хамаагүй гээд бсан нь бас л муухай бсан шүү.Улсыг хохиролгүй болгосон нь сайн л бна.гэхдээ бусдын боломжийг хулгайлж хохироосон шүү.өөр хэрэгцээтэй газар нь аваад бизнесээ өөдлүүлж хичнээн хүнийг өөд татах ч байсан юм билээ.гэвч бусад нөхдүүд нь ял авах нь байтугай эргэн төлсөн нь хэд юм бол? ?!

Холбоотой мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ер

2024-05-02

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн

2024-05-01

“Ачит-Ихт” компанийн эзэмшиж байсан “Эрдэнэт”-ийн овоолгыг мэдэлдээ авлаа

"Ачит-Ихт" компанийн эзэмшиж байгаа "Эрдэнэт үйлдвэр"-ийн овоолгын 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэ

2024-04-24