Монгол улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдлоо

2021-01-27 804 0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын томилгоог  хэлэлцлээ. Санал хураалтад оролцсон гишүүдийн  87.9 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжлээ.

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гэж хэн бэ.

Өдгөө 41 настай. Монгол улсын храмгийн Залуу Ерөнхий сайд гэдгээрээ онцлог юм.  Тэрбээр,  1980 онд төрсөн, Ам бүл 5 /эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг/. Сэтгүүлч, Эрх зүйч мэргэжилтэй.  1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургуулийг, 2001 онд Бэрс дээд сургуулийг, 2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг, 2015 онд Харвардын Их сургуулийг тус тус төгссөн.

  • 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002-2008 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч, Бүс хариуцсан захирал
  • 2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • 2009-2011 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Намын байгуулалтын газрын дарга
  • 2011-2014 онд Нийгмийн ардчилал, Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
  • 2012 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2016 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн
  • 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Богдхан ууланд гарсан түймэрт 56 га талбай өртсөн байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулан

2025-04-29

Цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон АНХААРУУЛЖ БАЙНА

Өнөөдөр Өвөрхангайн зүүн болон өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь аймгийн нутгаар

2025-04-25

Монголчуудын нефтийн үйлдвэртэй байх боломжийг тасалдуулсан түүх

Орос Улс манай Монгол Улсын Дорноговь аймгийн Зүүнбаянгийн нефтийн ордод түшиглэсэн нефть боловсруул

2025-04-24