Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.10.06/ 60.7 хувийн ирцтэй хуралдлаа.
Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар хэлэлцэх асуудлын товыг танилцуулж, хэлэлцэх асуудалтай холбогдуулан саналтай гишүүн байгаа эсэхийг тодруулллаа.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.10.06/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд 60.7 хувийн ирцтэй хуралдлаа.

Байнгын хороо үргэлжлүүлэн, Засгийн газраас 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг мөн дэмжсэн тул Байнгын хороо санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.




0 cэтгэгдэлтэй