ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

2026-07-31 441 0

ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатахуунгүй тэг зогсолтод орсон аж.

Иймээс Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Элчин сайд Ц.Ганхуягт хандан Өвөр байгалийн хязгаарын Нийгэм эдийн засаг, дэд бүтэц, орон зайн төлөвлөлт хөгжлийн сайд В.С. Эксузян дизель түлш гуйсан албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт

“Эрхэм хүндэт ноён Ц. Ганхуяг Танаа,

Өвөр Байгалын хязгаарын Төлөвлөлт, хөгжлийн яам Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, гүн хүндэтгэлээ илэрхийлж байна.

Өвөр Байгалын хязгаар нь Монгол Улсаас автомашины түлш худалдан авах сонирхолтой байна. Иймд боломжтой бол энэ чиглэлээр найдвартай хамтрагч байгууллага олоход дэмжлэг үзүүлэхийг Танаас хүсье.

Шаардлагатай мэдээллийг хавсралтаар хүргүүлэв.

Орос, Монголын найрсаг харилцааг улам бэхжүүлэх үйлсэд цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна.

Хүндэтгэсэн, сайд В.С. Эксузян” гэжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10

УИХ-ын ТБХ-ны дарга Н.Наранбаатар Дундговь аймагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсов

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуу

2026-09-08