Иргэдийн хяналт, оролцооны үр дүнд авлигатай тэмцэх, төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг сайжруулах боломжтой гэв

2026-06-22 425 1

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр /2026.06.22/ АНУ-Хятадын харилцааны үндэсний хороо (NCUSCR)-ны хэрэгжүүлж буй “Public Intellectuals Program” (PIP)-ын IX ээлжийн эрдэмтэн, судлаач, төрийн болон аюулгүй байдлын салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хууль дээдлэх ёс, авлигатай тэмцэх асуудал, иргэний оролцоо, ил тод байдал, улсуудын олон улсын харилцаанд гүйцэтгэх үүрэг, бүс нутгийн тогтвортой хөгжлийн талаар санал солилцов.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар авлига бол иргэдийн төрд итгэх итгэлийг алдагдуулж, улс орны хөгжилд ихээхэн хор уршигтайг онцолж, үүнийг таслан зогсооход иргэний хяналт, оролцоо, төрийн байгууллагын ил тод байдал чухал үүрэгтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр тогтвортой хөгжил, энхтайвныг хангахад харилцан ойлголцол, яриа хэлэлцээ чухал, аливаа улс орон том, багаас үл хамааран олон улсын харилцаанд үнэ цэнтэй хувь нэмэр оруулдаг гэв.

Мөн хууль дээдлэх ёс, ардчилсан үнэт зүйлс бол тогтвортой хөгжил, хүний эрхийг хамгаалах үндэс болохыг, иргэдийн оролцоо, хяналтын үр дүнд төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг нэмэгдүүлнэ хэмээн уулзалтын үеэр тэмдэглэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогод нийцсэн

2026-11-16

ГЕГ: Цэргийн зориулалттай барааг таньж илрүүлэх, чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгууллаа

НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн алба, АНУ-ын Төрийн Департаментын Экспортын хяналт, хилийн аюу

2026-11-10

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж БНХАУ-ын Хөнгөн цагааны корпорацын (CHAL

2026-11-05