Ахмад хилчин Ү.Сэргэлэн Гавьяат тээвэрчин цол тэмдэгээр шагнууллаа

2026-05-15 116 0
Ахмад хилчин, бэлтгэл ахлах ахлагч Үржингийн Сэргэлэн нь Хил хамгаалах байгууллагад 1968 оноос 1990 он хүртэл тасралтгүй 22 ажиллаж, хил хамгаалах алба, авто тээврийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад хилчин тээвэрчин юм.
Тэрээр Зил-157, Газ-63, Зил-130, Газ-66, Уаз-31512 автомашинуудын тээврийн бэлэн байдлыг ханган, хил хамгаалалтын болон улс ардын аж ахуйн ачаа тээврийг саадгүй хүргэж, жолоочийн ур чадвар, сахилга хариуцлагаараа хамт олноо үлгэрлэн, олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн байна.
1970-1990 оны хүйтэн дайны жилүүдэд улсын хилийн дагуух инженерийн байгууламж, техник хэрэгсэл, мод материал, хүнд даацын ачааг баруун аймгуудын өндөр даваа, хүнд нөхцөл бүхий замаар осол сааталгүй тээвэрлэж, хил хамгаалах үйл хэрэгт онцгой үүрэг гүйцэтгэж байжээ.
Мөн Улаанбаатар хотоос хилийн цэргийн ангиудад хүргэх хангалтын ачаа, ургац хураалт, үер ус, зудын үеэр дайчилгааны тээврийг улс орон даяар гүйцэтгэн ажилласан байна.
Хил хамгаалах байгууллагад ажиллах хугацаандаа “Онц тээвэрчин”, “Осолгүй манлай жолооч”, “XX зууны манлай жолооч” зэрэг хүндтэй шагналуудыг хүртэж байжээ.
Мөн цэргийн тэтгэвэрт гарсныхаа дараа авто засварын газар ажиллуулан олон залуусыг мэргэжил эзэмшүүлж, туршлага мэдлэгээ өвлүүлэн үлдээсэн байна.
Түүний эх орон, хил хамгаалах үйлс болон авто тээврийн салбарт оруулсан олон жилийн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавьяат тээвэрчин” цолоор шагналаа.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ахмад хилчин Ү.Сэргэлэн Гавьяат тээвэрчин цол тэмдэгээр шагнууллаа

Ахмад хилчин, бэлтгэл ахлах ахлагч Үржингийн Сэргэлэн нь Хил хамгаалах байгууллагад 1968 оноос 1990

2026-05-15

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг завшиж, шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, дахин “мөнгө идсэн” үү?

Манай улсад танил тал, найз нөхөд, нөлөө бүхий хүмүүсээр дамжуулж, хамгаалуулж төрд ажилладаг, танил

2026-03-10

Ц.Хулан гадаадын иргэншил хүсч магадгүй гэжээ

Яруу найрагч Ц.Хулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт хүсэлт хүргүүлжээ. Уг хү

2026-01-19