Эдийн засгийн түншлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлж, компаниудыг Монголд нутагшуулахад дэмжлэг үзүүлнэ

2026-05-05 493 1

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж өнөөдөр /2026.05.05./ Монгол Улсад айлчилж буй Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа, холбооны дэд сайд Накано Хидэюки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хоёр улс 54 жилийн өмнө дипломат харилцаа тогтоож, өдгөө өргөжин тэлсээр стратегийн, иж бүрэн түншлэлийн хэмжээнд хөгжиж байгааг уулзалтын үеэр талууд онцлов. Үүний нэг нь Монгол Улсын Үндэсний статистикийн хорооЯпоны Статистикийн товчоо хамтран ажиллах Санамж бичгийг 2017 онд байгуулж, цар тахлын үед ч тасралтгүй үргэлжилсэн явдал юм хэмээв.

Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд үнэлэгддэг Монголын Үндэсний статистикийн хороо гар утас, хиймэл дагуулын өгөгдөл зэрэг олон эх сурвалжаас мэдээллээ цуглуулдаг сайн туршлагаас суралцах бодолтой байгаа талаар, ирэх зургадугаар сард Японоос сургагч багш ирж ажиллах зэрэг асуудлыг зочин талаас хөндсөн юм.

Харин Эдийн засгийн байнгын хорооны дарга, 5 дахь удаагаа парламентад сонгогдон ажиллаж буй Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын мэндчилгээг уламжлахын сацуу статистикийн салбарт мэргэжилтнүүдээ илгээж, дэмжиж ирсэнд талархал илэрхийллээ. Тэрбээр хоёр талт уулзалтуудыг тогтмол хийх нь үр дүнтэйг тэмдэглээд, Монгол, Япон Улс хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Японы хөрөнгө оруулалт бүхий компаниудыг Монголд нутагшуулахад бодлогын дэмжлэг үзүүлэхэд Байнгын хороо онцгой анхаарч байгаа гэв.

Талууд Санамж бичиг болон хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар санал солилцлоо. Уулзалтад Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү тэргүүтэй Элчин сайдын яамны төлөөлөгчид байлцав.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10

УИХ-ын ТБХ-ны дарга Н.Наранбаатар Дундговь аймагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсов

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуу

2026-09-08