Ц.Хулан гадаадын иргэншил хүсч магадгүй гэжээ

2026-01-19 427 0

Яруу найрагч Ц.Хулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт хүсэлт хүргүүлжээ. Уг хүсэлтэд: “Хулан намайг гүтгэн дайрч давшилсан мэдээлэл хэрээс хэтэрч, төр, төрийн тэргүүн, төрийн тусгай үүргийн байгууллага болон хувь хүний нэр төрд халдаж, гутаан доромжлох үйлдэл сүүлийн хоёр хоногт идэвхжсэн байна.

Миний бие маш нууц хэргийг задлан ил болгохгүй байх хуулийн шаардлагын дагуу олон нийтэд мэдээлэл өгөөгүй нь намайг яллан цоллох завшаан болж, ард иргэдийг гадаад улс орны захиалгатайгаар, зориудаар хагалан бутаргах гэмт үйлдэл гэж харж байна.

Үйлдэлд нэгдсэн сайтуудыг цахимд тандалт хийлгэхэд 120 гаруй хуурамч нэр, хаягаас өндөр давтамжтайгаар мэдээлэл түгээжээ.

Хэргийн бүх учир зангилааг тайлж, иргэнээ хамгаалсан Тагнуулын газар, намайг эрх чөлөөтэй золгуулсан төрийн тэргүүнд ямагт талархаж явдаг миний хувьд бидний дунд яс хаяж, мууг минь үзэх санаа агуулсан эдгээр сайтуудыг шалгаж, хууль журмыг сануулахад илүүдэхгүй гэж үзэж байна.

Төрийн нууц задлаагүйг, эдний бичиж буй шиг олон сая төгрөг, доллар аваагүйг та нар мэднэ!

Найрагч хүнд эх орон, эх оронтой нь эн тэнцэх нэр төр хамгийн үнэтэй. Энэ үгүй бол гадаадын иргэншил хүссэн өргөдлөө бэлдчихээд явааг минь бодолцож, гутаан доромжлогсдод зохих шийтгэлийг хүртээж өгөхийг хүсье!

2026 оны 1 дүгээр сарын 18” гэcэн байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХББОС-ын сайд, Монгол-Польшийн ЗГ хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ

Хот байлгуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын дарга

2026-05-19

Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргий

2026-05-06

Эдийн засгийн түншлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлж, компаниудыг Монголд нутагшуулахад дэмжлэг үзүүлнэ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж өнөөдөр /2026.05.05./ Монгол Улсад айл

2026-05-05