“Гашуун Сухайт Авто Зам” ХХК нь олон улсын ISO стандартын баталгаажуулалт авлаа

2025-05-21 198 0
Манай компани үйл ажиллагаандаа олон улсын түвшний менежментийн тогтолцоог нэвтрүүлж, чанар болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартаар хүлээн зөвшөөрөгдлөө.
Тодруулбал, бид ISO 9001:2015 – Чанарын менежментийн тогтолцоо, мөн ISO 45001:2018 – Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоонд стандартын дагуу аудитын шалгалтад амжилттай хамрагдаж, баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа.
 Энэхүү гэрчилгээ нь бидний удирдлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд хангах, мөн ажилтнуудын эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг харуулж байгаа чухал үзүүлэлт юм.
Цаашид бид стандартын дагуу тасралтгүй сайжруулалт хийж, үйл ажиллагааныхаа бүх шатанд чанар, аюулгүй байдлыг тэргүүн зорилт болгосоор байх болно.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж БНХАУ-ын Хөнгөн цагааны корпорацын (CHAL

2026-11-05

“Эрдэнэс Тавантолгой”-н цэвэр ашиг 1,5 их наяд төгрөгт хүрлээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг III улирлын байдлаар 1,5 их наяд төгрөгт хүрч, энэ оны 1

2026-11-02

Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор компанийн дүрэмд заасны дагуу “Эрдэнэс

2026-10-29