Нийтийн байранд эмэгтэй хүний амь насыг хохироосон этгээдийг баривчиллаа

2025-09-29 541 0

Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагаар “манай ах хамтран амьдрагчаа алчихаад 2-3 хоног архи ууж байна” гэх мэдээллийн дагуу алба хаагчид газар дээр нь шуурхай шалгалт хийжээ.

Улмаар нийтийн байрны шүүгээнээс эмэгтэй хүний цогцос илэрсэн бөгөөд уг хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллага газар дээр нь дайчлан баривчилсан байна.

Урьдчилсан байдлаар хэрэг 9 дүгээр сарын 21-ний өдөр үйлдэгдсэн болохыг сэжигтэн мэдүүлсэн бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Цагдаагийн байгууллага уг хэргийг онц ноцтой ангилалд авч үзэн, шүүхийн байгууллагатай хамтран шалгаж байгаа бөгөөд албан ёсны нэмэлт мэдээллийг удахгүй олон нийтэд хүргэх ажээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Морин хуур“ болон “Монгол тэмээний өдөр”-өөр БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ. Өв соёлоо тунхаглан хамгаалах зорилготой ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

Н.Батсүмбэрэл тэргүүтэй найман гишүүн зургаадугаар сарын 07-ныг "Морин хуурын өдөр", нэгдүгээр сарын

2026-03-11

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20