Д.Амарбаясгаланг Улсын дээд шүүх батламжлах уу?

2025-09-29 200 0

МАН-ын шинэ даргын бүртгэл Дээд шүүх дээр гацах 6 үндэслэл байгааг хуульчид тайлбарлаж байна!
1) Бага хурлын тооллогын комисс журам гаргах ёсгүй! Тэд зөвхөн тооллого л зохион байгуулах үүрэгтэй атал “дахин санал хураах журам” гаргажээ.
2) Бага хурлын ирцийг анхны байдлаар тогтоох ёстой буюу анх хуралдаан эхлэхэд бүртгүүлсэн 479 төлөөлөгчөөр тогтоох ёстой!
Гэвч дахин санал хураалт явуулахдаа Бага хурлын гишүүдийг дахин тоолж 321 хүнээс тоолсон нь дүрмийн алдаа болжээ.
Нэг үгээр тэд Бага хурлыг хоёр удаа хуралдуулсантай адил алхам хийсэн байна.
3) Хэн нэг нэр дэдшигч нь 2/3-ын санал авж байж намын дарга болох дүрэмтэй. Хэн ч тийм санал аваагүй. Журам гаргаж дахин санал хураасан гэх боловч Дүрмээс давсан журам байх ёсгүй юм.
4) Намын даргын ор гарсан тохиолдолд албажуулж байж дараагийн даргыг сонгох ёстой!
Гэвч Л.Оюун-Эрдэнийн даргаа өгөх өргөдлийг албажуулж, орыг нь суллахгүйгээр дараагийн хүнийг сонгожээ.
5) Бага хурлаас сонгогдсон даргыг Намын Их хуралдаа танилцуулж, албажуулах ёстой. Гэвч Их хурал нь хүлээж авахгүй дахин даргын сунгаа явуулах магадлал үүснэ.
6) Хурлын явц, түүний шийдвэрийг намын хяналтын байгууллага нь хүчингүй болгох, хууль бус гэж мэдэгдсэн. Иймд Улсын дээд шүүх бүртгэх боломжгүй нөхцөл үүсэх аж.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Э.Болормаа: Томилолтоо дуусгаад дуудсан газар нь “гутлаа тослоод” очно

УИХ-ын гишүүн Э.Болормаа 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас ханд

2025-11-20

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

ӨМНӨГОВЬ: Тэмээ судлалын ажлын хэсэг хуралдлаа

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазараар ахлуулсан "Тэмээ судлалын төвийг байгуулан, хэ

2025-11-13