Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэхийг УИХ-ын 76 гишүүн хүсэв

2025-09-19 268 1

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Энэ хуулийн төслийг УИХ-ын 76 гишүүн санаачлан боловсруулжээ.

Монгол Улсад тамхинаас шалтгаалсан нас баралт нийт нас баралтын 17 хувийг эзэлж, жил бүр ойролцоогоор 4,300 хүн тамхины хэрэглээтэй холбоотойгоор нас барж байгаа ба тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал жил бүр 801 тэрбум төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1 хувийг эзэлж байна гэв.

Түүнчлэн Монгол Улсад тамхины үнэ хямд, татварын хэмжээ Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагын (ДЭМБ) зөвлөмжөөс доогуур байгаа нь тамхидалтыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байгааг судлаачид онцолдог бөгөөд тамхины татвар нэмэгдэхэд хэрэглээ багасдаг болох нь олон улсын туршлагаар нотлогддог байна. Иймд бүх төрлийн онцгой албан татварыг 2025–2030 оны хооронд үе шаттайгаар нэмэгдүүлэх, татварын орлогыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн хоолны шим тэжээлийг дээшлүүлэх арга хэмжээ, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг эрүүл, аюулгүй, идэвхтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, тамхинаас урьдчилан сэргийлэх болон гаргах тусламж, үйлчилгээ зэрэгт зориулах замаар эрх зүйн үндсийг бүрдүүлэхийг зорьжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10

УИХ-ын ТБХ-ны дарга Н.Наранбаатар Дундговь аймагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсов

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуу

2026-09-08

УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад

2026-09-03