Эмч Б.Дугархүүг яллагдагчаар тооцон хилээр гарахыг нь хязгаарлажээ

2024-04-04 465 1

“Ай ёо доктор” контентоор олонд танигдсан эмч Б.Дугархүүг яллагдагчаар татаж, хилээр гарахыг нь хязгаарласан байна.

Тодруулбал, прокурорын байгууллагаас түүнийг яллагдагчаар татах тогтоол баталж, улмаар таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналаа шүүхэд хүргүүлжээ. Саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 26-нд хэлэлцэж, Б.Дугархүүг эд хөрөнгө завшсан хэрэгт яллагдагчаар тооцож, хилээр гарах эрхийг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Учир нь тэрбээр Эрүүл мэндийг дэмжих сантай эрүүл мэндийн боловсрол олгох 12 төрлийн нэвтрүүлэг бэлтгэх гэрээ байгуулсан бөгөөд ажил гүйцэтгэлгүйгээр 278 сая төгрөгийн санхүүжилт авч ашиглажээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогод нийцсэн

2026-11-16

ГЕГ: Цэргийн зориулалттай барааг таньж илрүүлэх, чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгууллаа

НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн алба, АНУ-ын Төрийн Департаментын Экспортын хяналт, хилийн аюу

2026-11-10

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж БНХАУ-ын Хөнгөн цагааны корпорацын (CHAL

2026-11-05