Тайландын Лопбури хотыг урт сүүлт макака сармагчны сүрэг эзлэн хотын эдийн засагт нь үлэмж хохирол учруулсан тухай Le Courrier International сонинд нийтэлжээ. 3500 орчим макака сармагчин хотод нэвтэрч сүмийн дэргэд амьдрах болсон байна. Сармагчны сүрэг оршин суугчдын гэр оронд ч нэвтрэн, гудамжид иргэд рүү дайрч эд зүйлийг нь булаах болжээ. Мөн сармагчны сүргээс үүдэж, жуулчин, мөргөлчид ирэхээ больж, эдийн засаг нь зогсоход хүрээд буй аж.
Дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн тоо цөөрч, худалдааны олон цэг хаагдлаа” гэж Лоппури хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Пхонгсаторн Чайчанапханит мэдээлсэн байна.


1 сэтгэгдэлтэй
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?