Б.Энхбаяр: Нүүрсний хулгайчдын сонсголыг бүү намчирхаж, улс төржүүл

2023-12-15 242 0

Нүүрсний хулгайн асуудлыг хянан шалгах УИХ-ын Түр хорооны дарга Б.Энхбаяр сонсголын үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах ажиллагаа явагдсаар байгаа бөгөөд үүнд тусгай албанд ажиллаж байсан хүмүүс ч оролцсон гэдгийг мэдэгдэв.

Тэрбээр, УИХ бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. УИХ-ын гишүүн бол ард түмэндээ үнэнч байхаа Үндсэн хуульд тангарагласан ард түмний төлөөлөгч. УИХ-ын Түр хороо бол гагцхүү нотлох баримтын хүрээнд нүүрсний хулгайг илчлэх, ард түмэнд юу болсон талаарх мэдээллийг өгөх үндсэн чиг үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлнэ. Авлигатай хийх тэмцэлд улс төрийн манлайлал, эр зориг, тууштай байдал нэн чухал.

Улс төрийн нам бол хулгайг хаацайлдаг нуувч биш. Нэг хүн, нэг нам ч Монгол Улс, Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, үнэт зүйлийн өмнө жижигдэнэ. Тиймээс сонсголыг бүү намчирхаж, улс төржүүл. Тэгэхийг л нүүрсний хулгайчид хүснэ. Бүү тийм ов зальд автаарай” гэжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Б.Дэлгэрсайханы найз Ц.Энхтүвшингийн тендер түүж, төсөв хонхойлгодог ноцтой баримт

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа, 33 жилийн түүхтэй “Шивээ овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирл

2025-04-23

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Н.Учрал сайдыг Улаанбадрахад очихыг урилаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан цахим хуудсаараа дамжуулан Н.Учрал сайдыг Улаанбадрах суманд очихыг ур

2025-04-18