М.Оюунчимэг: Малчид НДШ-ийн 50 хувиа төлөх боломжгүй гэсэн судалгаа байна

2023-06-27 496 0

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төсөлд малчдын НДШ-ийн 50 хувийг төр хариуцах заалт орсон юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Малчдын НДШ-ийн 50 хувийг төр даана гэж байгаа нь иргэдээ ялгаварласан буруу үзэл рүү оруулж байна. Ялангуяа Нийгмийн даатгалын багц хуулиар нийгэмд буруу жишиг тогтоох нь буруу. Зарим малчин ч ийм байр суурьтай байгаа.

128 тэрбум төгрөг гарна гэхэд зөрүү нь 44 тэрбум төгрөг байгаа юм билээ. Мянгат малчин болон түүнээс илүү орлоготой малчин цөөхөн. Ихэнх нь туслах малчид байдаг. Төрөөс НДШ-ийн 50 хувийг даалаа ч өөрсдөө 50 хувиа төлөх боломжгүй гэсэн судалгаа байна. Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл нь бүх хүнд хамаатай учир бид маш нухацтай ажиллах ёстой” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“100,000 айлын орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр дараах өөрчлөлт гарна

“100,000 айлын орон сууц” үндэсний хөтөлбөр 2027-2030 онд хэрэгжсэнээр: 1. Засгийн газрын “100.00

2026-11-05

100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ 2027-2030 ОНД ХЭРЭГЖҮҮЛНЭ

“Өнгөрсөн хугацаанд иргэдийг орон сууцжуулах олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, зохих үр дүнгүүд гарсан

2026-11-04

“Арьс шир, ноос ноолуурын түүхий эдийн чанар, үнэ цэнийн сүлжээ, инновац”-ын асуудлыг хэлэлцлээ

“Арьс шир, ноос ноолуурын түүхий эдийн чанар, үнэ цэнийн сүлжээ, инновац” эрдэм шинжилгээ, онол прак

2026-11-02