ӨМНӨГОВЬ: Засаг даргын захирамжаар “ЭЛЕКТРОН ТАМХИ” худалдан борлуулахыг хориглолоо

2023-04-24 324 0
Насанд хүрэгчид төдийгүй өсвөр насны хүүхдүүд электрон тамхийг ихээр хэрэглэх болсон.
Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд худалдаалахыг хориглох шийдвэр гаргажээ.
Электрон тамхины шингэнд дараах бодисууд агуулагддаг байна.
Үүнд:
Никотин – өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх, донтуулах үйлчилгээтэй.
Propylene glycol – юмсыг хөлдөөхгүй байлгах болон мананцрын машинд хиймэл утаа бий болгоход хэрэглэдэг бодис.
Карсиноген – ацетилальдигид болон формальдегид агуулсан хавдар үүсгэгч химийн нэгдэл
Бензол – бензол нь хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Акролеин (Acrolein) – гербицид буюу ургамлын хор бүхий хогийн ургамал устгах хор бөгөөд уушги гэмтээх аюултай.
Диацетил (Diacetyl) – bronchiolitis obliterans гэж нэрлэгдэх уушгины өвчин үүсгэгч химийн нэгдэл
Diethylene glycol – уушгины өвчин үүсгэгч, хөлдөхөөс сэргийлэх химийн хорт бодис
Электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслийг худалдаалдаг аж , ахуй нэгж байгууллагууд дараах хугацаанаас худалдаалахгүй байхыг анхааруулж байна.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

Татвар, НД-ийн төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбумын хохирол учруулсан хүмүүсийг саатууллаа

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр

2025-10-31

“ДЭМЧОГИЙН ЧОГО” СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Дэлхийн энергийн төв — Дэмчогийн хийд болон “Дэмчогийн Ч

2025-10-27