Х.Нямбаатар: Энэ онд шүгэл, шүүр, шувуу, шилэн ажиллагаа явуулна

2023-02-08 342 0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа. Энэ хүрээнд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан байна.

“Авлигатай тэмцэх жил”-ийн хүрээнд Монгол Улс

-Далд эдийн засгийг ил болгох

-Олборлох салбарын ил тод байдал, хил үнийн системийг бий болгосноор ДНБ 55 их наяд төгрөгт хүрэх нөөц байгааг тооцоолжээ. Дэвшүүлсэн зорилт хэрэгжсэн тохиолдолд нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000$-аас дээш гарах боломжтой гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ.

Авлигатай тэмцэх жилийн хүрээнд ТАВАН үндсэн ажил хийгдэх нь:

  1. Шүгэл үлээх үйл ажиллагааг эрчимжүүлж, үндэсний тогтолцоог бий болгох
  2. “Шүүр” ажиллагааг зохион байгуулах /Орлогоо нотолж чадаагүй нийтийн болон улс төрийн албан тушаалтныг шүүрдэн чөлөөлөх/
  3. “Шувуу” ажиллагаа зохион байгуулах /авлига, албан тушаалын гэмт хэргээс зугтсан, оргон зайлсан этгээдүүдийг буцаан авчирч, шалгах/
  4. Шилжүүлэн авах ажиллагаа /Гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгө, орлогыг илрүүлэн, буцаан авах/
  5. Шилэн байх ажиллагаа /Төрийн өмчит компаниудын засаглалыг өөрчилж, удирдлагыг шилэн болгоно/.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХББОС-ын сайд, Монгол-Польшийн ЗГ хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ

Хот байлгуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын дарга

2026-05-19

Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргий

2026-05-06

Эдийн засгийн түншлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлж, компаниудыг Монголд нутагшуулахад дэмжлэг үзүүлнэ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж өнөөдөр /2026.05.05./ Монгол Улсад айл

2026-05-05