Туул гол дагуух тохижилтын ажил дууслаа

2022-11-07 720 0
Баянзүрх дүүргээс иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд тохиромжтой газруудыг бий болгож ээлтэй орчныг бүрдүүлэх ажлууд үргэлжилсээр байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 11-р хороо “АСЕМ ВИЛЛА” хотхоны хойно Туул голын эрэг дагуух газрыг тохижууллаа.
Шинээр тохижуулсан талбайд амралтын талбай, авто зогсоол, нийтийн бие засах газар, сандал, сүүдрэвч, явган зам ногоон байгууламж гээд хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн бүх зүйл бий. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж зорчих замыг бий болгож өгсөн.
Ингэснээр өмнө автомашинтайгаа ирж Туул гол гаталдаг, автомашинаа угаадаг, зохисгүй амардаг байдал ард хоцорч, байгалд ээлтэйгээр гэр бүл, найз нөхдөөрөө амарч зугаалах боломжтой болж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Сайжрах уулаас үлэггүрвэлийн чулуужсан мөр олджээ

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн, Япон Улсын Окаямагийн Шинжлэх ухааны

2026-04-17

ЗГ-ын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ -Төрийн байгууллагууд

2026-04-15

ЭЗБХ: 17 сая еврогийн зээлийн хэлэлцээрийг дэмжив

Монгол Улсын УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр улсын эрчим хүчний салбар

2026-04-07