Украин ОХУ-тай дипломат харилцаагаа тасаллаа

2022-02-24 613 0

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энгийн ард иргэдийг хамгаалах үүднээс Донбасст тусгай цэргийн ажиллагаа явуулахаар шийдсэн талаараа хоёрдугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн.

Тэгвэл Украин улс тус улсын нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа эхлүүлсэн ОХУ-тай тогтоосон дипломат харилцаагаа таслах тухай шийдвэр гаргалаа гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.

Ингэснээр, Украин, Оросын дипломатууд үйл ажиллагаагаа зогсоож, хоёр улсын хоорондын дипломат харилцаа гуравдагч орны зуучиллаар хэрэгжих юм.

Украины эрх баригчид ард иргэдээ цочирдохгүй тайван байхыг уриалсан ч Киев хотод хэдэнтээ дэлбэрэлт болсны улмаас иргэд сандралдаж, метронд олноор цуглаад байгаа юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2026 оны шинэ оны мэндчилгээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 31-ний орой Хятадын Төв Радио Телевиз болон интернетээр 2026 оны шинэ жили

2025-12-31

Ким Жон Ун хуягласан галт тэрэгтэй Бээжин хотод очно

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Бээжин хотноо болох Дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 80 жилийн ойн арга

2025-09-02

Haribo чихэрнээс хар тамхины ул мөр илэрчээ

Haribo чихэрнээс каннабис хар тамхины ул мөр илэрсэн тул Нидерландын зах зээлээс эргүүлэн татаж эхэл

2025-05-30