Л.Оюун-Эрдэнэ дараагийн албан тушаалтнуудыг “чөлөөлөх жагсаалт” гаргажээ

2022-01-18 1668 0

Засгийн газрын ээлжит бус хуралдаан хийж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцсон. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлсөн билээ.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүргийн дагуу Хотын дарга Д.Сумъяабазар Хотын орлогч Д.Ихбаяр, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг ажлаас нь чөлөөлж, одоо тэдгээр хүмүүсийн оронд томилогдох хүмүүс яригдаж буй юм.

Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээллээр албан тушаалтнуудад хариуцлага тооцох ажил үүгээр зогсохгүй гэж мэдээлжээ.

Тодруулбал, Зууны мэдээ сонины /2022. 01. 18/ өнөөдрийн дугаарт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “хариуцлага тооцох жагсаалт” хэдийнээ гарсан ба үүнд зөвхөн хотын утаа ч бус өөр олон асуудлаар алдаа гаргасан, төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор болсон тухай бичжээ.

Харин тэрхүү жагсаалтад хэн хэний нэр бичээстэй байгаа вэ гэдэг анхаарал татаж байгаа юм.

Улмаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэд хэдэн албан тушаалтан ч хариуцлага хуваалцах үүрэгтэй гэж үзжээ. Түүнчлэн МХЕГ хотын утаа, түүний гол хүчин зүйл болсон шахмал түлшинд байнгын “анхаарал” тавих үүрэгтэй байгууллага. МХЕГ хяналт шалгалт тавьж байв уу. Хянаж, шалгасан ч дүгнэлтээ үнэн зөв, гаргасан эсэх нь иэргэлзээтэй.
Ямар ч байсан БОАЖ-ын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар хариуцлага хүлээчихээд байхад МХЕГ-ын дарга Т.Гантулга суудалдаа үлдэх боломжгүй юм. Түүнчлэн Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг ажиллуулж байгаа “Тавантолгой түлш” ХХК-ийн М.Ганбаатар руу мөн чиглэж таарна.
Гэхдээ хотын утаа шахмал түлшнээс болоод нэмэгдсэн болж таарвал буруутан нь М.Ганбаатар биш. Харин шахмал түлшинд технологийн алдаа гарсан ч юм уу, ямар нэг байдлаар чанар, үйлдвэрлэлтийн асуудлаас болсон гэвэл бурууг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хүлээх ёстой.
Учир нь Засгийн газрын 2021 оны аравдугаар сарын 13-ны хуралдаанаар “Тавантолгой түлш” ХХК-ийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжүүлсэн. Тэгэхдээ “…Тус компанийн үйл ажиллагааг нь хариуцна” гэж тодорхой зааж өгсөн байдаг юм.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22

Хүчтэй сөрөг хүчин хүчгүй олонхоос хүчтэйг АН-ынхан харууллаа

УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн 3 дугаар сарын 16-нд эхэлсэн. Нийт 33 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх

2026-07-02

“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсгий

2026-06-23