БНСУ, Коронагийн дараах анхны жуулчдаа хүлээн авлаа

2021-11-15 791 0

Солонгосын аялал жуулчлалын байгууллагын 15-ны өдөр мэдээлснээр “Korean Air” компанийн онгоцоор Сингапурын 120 жуулчид өглөөний 8 цаг 50 минутад хүрэлцэн ирж, тусгаарлалт орохгүйгээр хилээр нэвтэрлээ.  Энэ нь Корона вирус тархаснаас хойшхи анхны жуулчид юм.

Эдгээр жуулчид нь өнгөрсөн сарын 8-нд Солонгос, Сингапурын хооронд байгуулсан аялал жуулчлалын аюулгүй бүсийн гэрээний дагуу тус улсад ирж буй жуулчид билээ.

Корона вирусын эсрэг вакцины бүрэн тундаа хамрагдсан жуулчид хилээр нэвтэрсний дараа PCR шинжилгээ өгч сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтанд орохгүй аж.

Мөн Солонгосын аялал жуулчлалын байгуулгын урилгаар Сингапурын аялал жуулчлалын томоохон салбар, нөлөө бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын 26 хүн Солонгост айлчилсан байна.

Эдгээр жуулчдаар дамжуулан Солонгос улсын аялал жуулчлалыг Сингапур улсад сурталчилан таниулах Солонгос – Сингапурын аялалын цар хүрээг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд энэ сарын 20-ны дотор Сөүл, Инчон, Кёнги, Ганвон зэрэг томоохон аялал жуулчлалын нөөц газруудаар зочилж, дотоодын аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийхээр төлөвлөжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 뉴시스

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2026 оны шинэ оны мэндчилгээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 31-ний орой Хятадын Төв Радио Телевиз болон интернетээр 2026 оны шинэ жили

2025-12-31

Ким Жон Ун хуягласан галт тэрэгтэй Бээжин хотод очно

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Бээжин хотноо болох Дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 80 жилийн ойн арга

2025-09-02

Haribo чихэрнээс хар тамхины ул мөр илэрчээ

Haribo чихэрнээс каннабис хар тамхины ул мөр илэрсэн тул Нидерландын зах зээлээс эргүүлэн татаж эхэл

2025-05-30