Монголчуудын Саид Моллаейд барьсан онцлох БЭЛЭГ-үүд

2021-08-05 1661 3

“Токио 2020” олимпоос өчигдөр ирсэн Саид Моллаей буюу Молом Баянгол зочид буудалд байрлаж байгаа билээ. Өнөөдөр Саид Моллаейд Б.Цэцэг, дуучин А.Хишигдалай зэрэг олны танил хүмүүс мөн түүнд хүндэтгэл үзүүлэхээр очсон монголчууд Баянгол зочид буудлын гадаа цуглаж бэлэг, дурсгалын зүйлсийг гардуулж өглөө. Энэ үеэр Саид Моллаей Монгол дээлээр гоён гарч ирж, ирсэн зочдын бэлэг, дурсгалын зүйлсийг хүндэтгэлтэйгээр гардан авлаа. Тэрээр түүний өмссөн дээлийг Debel fashion салоны зүгээс бэлэглэсэн байна.  Мөн үнэт эдлэлийн “Дарьганга гоёл” дэргүүрийн зүгээс  Моллаейд  хүндэтгэл үзүүлж, мөнгөн чимэгтэй ташуур бэлэглэсэн бол “Эко кар центр” ХХК-ийн хамт олон түүнд дуртай нэг машинаа сонгож авах эрхээр шагнасан билээ. Тэрбээр маргааш буюу энэ сарын 6-нд  “Өгөөмөр” захад байрлах “Эко кар центр”-ийн байранд машиныг бэлэглэх юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц

2025-05-02

Богдхан ууланд гарсан түймэрт 56 га талбай өртсөн байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулан

2025-04-29

Цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон АНХААРУУЛЖ БАЙНА

Өнөөдөр Өвөрхангайн зүүн болон өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь аймгийн нутгаар

2025-04-25