Өмнөговь аймаг үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар Нутгийн хишиг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 90 инженер бэлтгэх төслийг хэрэгжүүлнэ. Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Анхны хурлаа хийж журам, зохион байгуулалт, төлөвлөгөөт ажлуудаа хэлэлцлээ. Зохих шаардлага хангасан оюутнууд тэтгэлгээр суралцана. Энэхүү төсөл 4 жил үргэлжилж орон нутагт шаардлагатай инженерүүдийг бэлтгэж сургах юм.
–оюутан/бакалавр/
–мэргэжил дээшлүүлэх сургалт
–эчнээ 2.5 жил төрлөөр төсөл хэрэгжинэ.

Post Views: 800
0 cэтгэгдэлтэй