Д.Сосорбарам: Монголын цагдаа нар чадваргүй, чалхгүй байж битгий цагдаагийн ажилд хоргодоод бай

2021-06-30 1387 0

Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам SONIN.MN сайтад өгсөн ярилцлагадаа, “Өдөрт хэдэн мянгаараа ковид илэрч, хэдэн арваараа Монголчууд үхэж байхад тэрийг мэдсээр байж наадам цэнгээн хийнэ гэж ярих нь утгагүй. Аль хэдийнэ ажлаа эхэлчихлээ. Энэ бол гэмт хэрэг. Тийм учраас үүнийг би хувьдаа эсэргүүцэж байна. Төв талбай дээр бурханы оронд одсон хүмүүсийн араас гашуудан зул өргөж байгаа иргэдийг  цагдаа нар баривчилж байгаа харагдана лээ.

Цагдаа нарт хандаж хэлэхэд цагдаа гэдэг бол төрөөс тарааж өгсөн фрумын хувцас өмссөн төрийн боол биш. Цагдаа өөөрөө хүн. Тийм учраас тэр хүн өөрийнхөө амьдрал, амжиргаатай бусдыг зүйрлэж үзэх хэрэгтэй. Уг нь цагдаагийн үүрэг бол хуувь ёсоороо хүнийг авран хамгаалах үүрэгтэй. Бусдаар харгислаж барьж хорих учиргүй. Би хэд хоногийн өмнө харсан. Зургаан цагдаа нийлээд нэг хүнийг барьж байгаа харагдсан. Тийм чадваргүй, чалхгүй байж цагдаагийн ажилд битгий хоргодоод бай.

Өөрийнхөө эрхийг хамгаал. Монгол хүн бүр өөрийнхөө үнэ цэнийг мэдэр. Би лав өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг. Эдийн засгаа өөрөө барь. Эрх чөлөөгөө өөрөө атга. Төр дагаж битгий яваад бай. Өөрийнхөө хувь заяаг өөрөө бүтээ” гэж айлдав. Үргэлжлэлийг https://www.youtube.com/watch?v=Xb36y4BAY2s&t=171s дарж үзнэ үү.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27

Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргий

2026-05-06