Нялх биетэй эмэгтэй вакцинаас бу тархины цус харвалтаас болж нас барсан гэх дүгнэлт гарчээ

2021-05-13 813 0

Нялх биетэй 43 настай эмэгтэй Синофарм үйлдвэрийн Веросэлл вакцин хийлгээд маргааш нь нас барсан хэмээн түүний охин Н өөрийн цахим хаягт нийтэлсэн. Талийгаач 5-р сарын 9-ны өдөр “Вакцин хийлгэж болох үгүйгээ асуугаад, болно гэвэл хийлгэчихээд ирье” гэж хэлээд явсан байна. Харин маргааш орой нь бие засахаар гараад буцаж орж ирээгүй удсан болохоор хойноос нь гарч хартал газар хэвтэж байсан талаар охин нь ярьсан билээ.

“Амаржсан эмэгтэйн эмчийн магадлагаан дээр ямар нэгэн хууч өвчингүй, даралт өндөр”хэмээн бичсэн гэдгийг рхин нь хэлсэн.

Тэгвэл Өчигдөр орой /2021.05.12/ талийгаач эмэгтэйн нас барсан шалтгааны талаар ЭМЯ-наас хийхдээ “Задлан шинжилгээгээр урьдчилсан байдлаар вакцинтай ямар ч холбоогүй болох нь тогтоогдсон.  ‘Талийгаач тархины суурин судасны өмнөд артерийн духны дэлбэн хэсэг рүү салаалсан хэсэгт судасны том хэмжээний цүлхэнтэй байжээ. Цүлхэн хагарснаас болж тархинд цус харвалт үүссэний улмаас нас барсан байна” гэв.

Дархлаажуулалтын цэгт ажиллаж байгаа эмч, сувилагч нар иргэдэд хамгийн түрүүнд зөвлөмж өгч, вакцин хийж болох  уу, үгүй юу? гэдгийг тодорхойлж ажиллах ёстой. Гэвч амаржаад удаагүй, даралт өндөртэй эмэгтэйгийн даралтыг тухайн үед яагаад үзээгүй юм бэ? Хариуцлагагүй, сэтгэлгүй, хайхрамжгүй байдлаас чинь болж цэл залуухан эмэгтэй нас барж, дөрвөн хүүхэд өнчирч үлдлээ. Гүн эмгэнэл илэрхийлж, толгой бөхийгөөд өнгөрөх бус хариуцлага хүлээж, ард иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна. .

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Э.Болормаа: Томилолтоо дуусгаад дуудсан газар нь “гутлаа тослоод” очно

УИХ-ын гишүүн Э.Болормаа 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас ханд

2025-11-20

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

ӨМНӨГОВЬ: Тэмээ судлалын ажлын хэсэг хуралдлаа

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазараар ахлуулсан "Тэмээ судлалын төвийг байгуулан, хэ

2025-11-13